Асасэкирюv Б.Дашням: Барилдахаас илvv хөлс гарч байх шиг байсан шvv

2010/07/06
Share |
Хүмүүс:
Асасэкирюv Б.Дашням: Барилдахаас илvv хөлс гарч байх шиг байсан шvv

Саяхны нэг сонинд мэргэжлийн сvмо бөхийн Монголын хvчтэнvvдийн нэг Асасэкирюv “Өглөөний улаан луу” Бадарчийн Дашнямыг МУИС төгссөн талаар мэдээ гарсан нь тvvнтэй холбогдож ярилцах хvсэл өөрийн эрхгvй төрvvлсэн юм.
Японд буй тvvн рvv уйгагvй утас цохисоны эцэст ажил маань амжлаа.

-Танд Монгол Улсын Их сургууль амжилттай төгссөнд баяр хvргэе, хэвлэлээс уншиж мэдлээ?
-Баярлалаа. Би бас уншсан. Хvн болгон адилгvй, хvлэг болгон жороогvй гэдэг. Хvмvvс өөр өөрийнхөөрөө ойлгоно гэдэгт итгэлтэй байдаг.

-Та анх хэдэн онд МУИС-д элсэн орсон юм бэ?
-Би анх 2004 онд элсэн орсон. Өөрийн дураар очиж шалгалт шvvлгээ өгөх зав зай боломж бага учир зургаан жил өөрийн хvч оюунаа чилээж зvтгэсэн. Нэгэнт орсон юм мэрийж байгаад төгсчихье гэсэн бодолтой амьхандаа өнгөрсөн зургаан жил номтой нөхөрлөж явсны хvчинд сургуулиа амжилттай дvvргэлээ. Энэ дашрамд миний хvсэл сонголтыг хvлээн авч ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гарган өгч суралцуулсан МУИС-ийн эрдэмтэн багш нартаа, суралцаж төгсөх бvх боломжоороо тусалж дэмжсэн, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байсан Д.Заяабаатар захиралтай Монгол хэл соёлын сургуулийн эрдэмтэн багш нартаа, мэргэжлийн зvгээс өөрийн оюун ухаанаа чилээж байж чиглvvлж өгсөн Л.Чулуунбаатар, Э.Тогтуун багшдаа, цөөхөн уулзаж байсан ч хамгийн их дурсамж дvvрэн ангийн хамт олондоо их баярлаж буйгаа танай сониноор дамжуулан, тэдэндээ амжилт хvсье.

-Та дипломын ажил бичиж хамгаалсан гэсэн хэцvv байв уу?
-Миний дипломын ажил надад арай ойр дөт гэдэг утгаараа "Сvмо бөхийн мэхийн vг хэллэгийг монгол хэл рvv хөрвvvлэх нь" гэсэн сэдэв байсан л даа. Олон эрдэмтэн, багш нар суучихаад vгийг тал талаас нь асуугаад л нэг цаг 10 минут болоод гарч ирсэн чинь барилдахаас илvv хөлс гарч байх шиг байсан шvv. Уучлаарай ахаа би ажилтай, цаг боллоо. Ариун сэтгэлт Монгол тvмний минь зөв цагаан хvсэл бvхэн сэтгэлчлэн бvтэж төрийн их баяр наадамдаа сайхан наадаарай гэж ерөөе.

-Танд спортын амжилт, ололт хvсье?
-Баярлалаа гэснээр бидний яриа өндөрлөв.

Н.Лхагвасvрэн
Niislel taims.sonin

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Шишки в ОдинцовРµ Тузла купити амфетамР¸Ð½ Miercurea Nirajului cumpara Heroine Miesbach Haschisch kaufen Купить Марки в Ð¡Ð¾Ñ€Ð¾Ñ‡Ð¸Ð½Ñ Ðº Маковые семечки как варить видео Ottignies-Louvain-la-Neuve acheter de la methadone Риддер купить мефедриР½ Купить закладкР¸ гашиш в Нарьян-м
IP:5.101.220.129  2018-06-04 19:41:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.