“Хар Сарнай” наадмын орой талбай дээр үнэгүй тоглоно

2010/07/06
Share |
Хүмүүс:
“Хар Сарнай” наадмын орой талбай дээр үнэгүй тоглоно

    Эх орон, тусгаар тогтнол, газар шороо, үндэсний үзэл, монгол ёс заншил, монгол эмэгтэйн хатамж төгөлдөр ухаан, дэлхийг донсолгосон эцэг өвгөдийн түүх шастир . . .  Хэзээ ч устгаж болохгүй, балран бүдгэрэх учиргүй энэ зүйлүүдийн тухай 20 жилийн ардчилсан Монголын түүхэнд олон аавын хүү ярьсаар иржээ.
    Харин цаг хугацаа хамгийн том шүүлтүүр байдаг хойно хэзээ нэгэн цагт “Монгол, Монгол” гэж цээжээ дэлдэж байсан олон эрхмүүд өнөөдөр үндэснийхээ эрх ашгийг уландаа гишгэж эх орон, газар шороо, тусгаар тогтнолоо харийнханд худалдаж байна. Гэвч Монгол хөвгүүн бүр харьд урваж, хатан зүрхээ худалчихаагүй байна аа. Үүний тодоос тод жишээ нь Хар сарнай.
18 жилийн турш монгол эрчүүдийн зоригийг хурцалж, оюун санааг нь үндэсний үзлийн төлөө залж ирсэн “Хар сарнай” хамтлаг наадмын орой Сүхбаатарын талбайд ард түмэндээ зориулан “Миний эх орон” нэртэй тоглолтоо үнэгүй хийх гэж байна.
“Миний нутаг”, “Хас”, “Хүннү гүрэн”, “Монгол улсынхаа төлөө зүтгэе”, “Бүтээнэ Сөнөөнө”, “Дайтах ч болно, мөргөх ч болно”, “Төр улс минь гэрэлтээсэй”, “Би Монгол хүн”, “Эх сайхан дэлхий”, “Миний ээж”, “Тийм биз дээ”, “Хэдэн зуунаар”, “Шөнийн охин”  зэрэг бүх цаг үед л ХИТ байсаар байгаа энэ дуунууд наадмын орой эгшиглэх нь ээ. Гэхдээ зүгээр нэг дуулагдаад өнгөрөх бус, монгол залуусын үндэсний ухамсрыг тэтгэж, тэднийг зөв сайхан бүхэнд уриалан цуурайтах гэж байна.
1992 оноос л “Хар сарнай” хамтлаг хэнээс ч, ямар ч төлбөр нэхэлгүйгээр, юу ч гуйлгүйгээр Монгол улсын тусгаар тогтнол, газар шороо, үндэсний үзлийн төлөө дуулсаар иржээ. Тэдний дуунууд өнөө цагийн нийгмийн зарим зүйлийг аль эрт урьдчилаад хэлчихсэн байдаг нь сонин. Тухайлбал:
“Тэнгэрийн эзний зарлигаар тэнгэрээс буусан хүн ч би” гэж бөөгийн шашны сэргэн мандалтыг билэгдсэн бол, “Озоны давхарга цоорч байна, Айхтар халах нь дээ, Хөдөө хээр халуун цөлд Хөргөгчинд суух болж байна уу” гэж байгалийн дулаарлын талаар 15 жилийн өмнө сануулж байж. Хот хөдөөгүй, баян ядуугүй нэрвэгдэж монгол хүний үнэлэмжийг үлэмж доройтуулж буй биеэ үнэлэгчдэд “Шөнийн шөнийн охин минь ухаараач дээ” хэмээн сургасан бол “Халхын сайхан охид байхад харийн хүнээр яах юм бэ” гэж монгол ген, монгол цусаа аварч үлдэх уриалгыг гаргаж байсан байх юм. “Хар сарнай” хамтлагийн “Амьдрал” дуунд “Хөөрхий мал нь идэш болно, Хөөрхий загас лаазанд орно, Хүн алхаад л  машин яваад л Онгоц хөөрөөд л хэзээ хаана юу унахыг хэн ч мэдэхгүй” гэж дурьджээ. Аль 15 жилийн өмнө шүү дээ. Тэгвэл одоо нийгмээ эргээд харцгаая. Тэд өнөөдрийн  тухай анхааруулж байж.
    Хар сарнай одоо юу дуулж байна вэ. Тэд “Төр улс минь гэрэлтээсэй, Төрж өссөн Монгол нутагтаа тайван амгалан амьдарцгаая” хэмээн сүүлийн жилүүдэд хийсэн уран бүтээлдээ уриалжээ. Улс төрчид сонгуулийн уриа төдий хэрэглэдэг энэ үгсийг “Хар сарнай” зүрх сэтгэлээсээ дуулж байгаараа дэндүү том ялгаатай.
Тийм ээ, Хар сарнай халх Монголд төрсөн. Хар сарнай хамаг Монголынхоо төлөө дуулсаар байна. Эцэг өвгөдийнхөө сүнсийг баярлуулж, үндэстнийхээ төлөө тууштай тэмцэгч хоёр хүүдээ Монголын ард түмэн, тэр дундаа шинэ үеийн залуус хүндэтгэл үзүүлэх цаг нь болжээ.
7-р сарын 11-нд Сүхбаатарын талбай дээр уулзаж, “Хар сарнай”-тай хамт “Эх орноо дуулъя”, залуусаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.