Хүмүүс: |
“Бөхийн мэдээ” сониноос зарласан наадмын бөхийн тааварт оролцогчдын дийлэнх хувь нь даян аварга Г.Өсөхбаяр, цэргийн арслан Ч.Санжаадамба нарыг түрүүлнэ гэж үзжээ. 100 гаруй бөхийн хорхойтон таавраа ирүүлээд байгаагаас Г.Өсөхбаярыг түрүүлж дархан аварга цол хүртэнэ гэж 60 гаруй хувь нь үзсэн байна. Харин цэргийн арслан Ч.Санжаадамбыг тааварт оролцогчдын 30 гаруй хувь нь түрүү бөхөөр нэрлэсэн байна. Улсын арслан До.Ганхуяг, Х.Мөнхбаатар, гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан М.Өсөхбаяр нарыг сонирхогчид мөн түрүү бөхөөр нэрлээд байна.
Харин шөвгийн дөрөвт.....................