“Их Монгол” аваргын залгамж бөхчүүд жавхаатай байна

2010/07/08
Share |
Хүмүүс:
“Их Монгол” аваргын залгамж бөхчүүд жавхаатай байна

Наадам айсуй. Монгол түмний сэтгэлийг догдлуулдаг сайхан мөч хаяанд ирлээ. Хөлбөмөгөөр амьсгалсан ард түмэн удахгүй хүчит бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгиж, хурдан морьдынхоо тоосонд дарагдан, мэргэн харваачдынхаа сумны тусгалыг шалгана. Бөхчүүд маань аль хэдийнэ гал галаараа бэлтгэлд гарчихсан, зарим залуу нь аймгийн наадамд хүч сорихоор алсын замд гарчихсан байгаа. Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гараад 17 хонож байна. Улсын арслан До.Ганхуяг, залуу заан Б.Сайнбаяр, начин М.Жамъянпүрэв, Ш.Батхуяг, С.Мандах тэргүүтэй улсын цолтнууд хүч сэлбэж буй. Мөн улсын цол хүртэх горьдлоготой, төрийн наадамд дээгүүр барилдах зорилготой залуус ч тэнд бий. Нийтдээ 90 орчим бөх нэгэн дээвэр дор нэгджээ. Тэднийг Д.Цэрэнтогтох аварга зөвлөн дасгалжуулж, Б.Ганбаатар арслан “тулж” ажиллаж байна. Түүнээс бөхчүүдийнх нь өнгийг сонирхлоо.

 

Илүү ихийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.