Кёкvтэнхо Н.Цэвэгням: Давхар нэгэн баяр далд нэгэн гуниг

2010/07/14
Share |
Хүмүүс:
Кёкvтэнхо Н.Цэвэгням: Давхар нэгэн баяр далд нэгэн гуниг

Өнөөдөр та бид хvсэн хvлээж, хvндэтгэн vзэж дассан мэргэжлийн сумогийн долоон сарын барилдааныг сансрын сувгаар цэнхэр дэлгэцээр шууд vзэх боломжгvй болсон.
Арлын Японы сумогийн ертөнцөд гарч буй асуудал мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа сумод хорхойтсон талын монголчуудын хувьд vл ойлгогдоно. Vvнийг тодруулахаар монголын сумо бөхчvvдийн анхны бөх макvчи тойргийн суудалт Кёкvтэнхоо ба Н.Цэвэгнямтай ярилцлаа.
-Сумогийн талаар сvvлийн хэдэн сард японд тааламжгvй дуулиан их гарч байна. Vvний бодит илрэл нь долоон сарын барилдааныг NHK телевиз, радио шууд дамжуулахгvй гэж албан ёсоор мэдэгдсэн. Сумогийн холбоо эзэн хааны, ерөнхий сайдын цом ба бусад бvх дагавар шагналаас татгалзсан, зуун жилд нэг тохиолдох асуудал гэж хэвлэл мэдээллээр шуугьж байна. Энэ талаар таны сэтгэгдэл ямар байна вэ?
Би тvvх судлаач биш, сумог зуун жил vзээд судлаад ирсэн амьд гэрч байхгvй болов уу гэж бодно. Энэ нь тvvхэнд бичигдсэн зvйлийг vзээд зуун жилд нэг тохиолдох vзэгдэл гэж хэлж байгаа болов уу гэж бодож байна. Миний хувьд сумог мэддэг болоод арван найман жил болж байна. Би сумог тойрсон олон сайн муу асуудлыг энэ ертөнцтэй заяа холбосон өдрөөс эхэлж амсаж ирсэн. Гэвч өнөөгийн энэ асуудал хамгийн ойлгомжгvй байна.
Би сумогийн зуун жилийн тvvхийг ярьж чадахгvй ч өөрийн биеэр туулсан арван найман жилийн сумогийн ертөнц цаашилбал Японы нийгэм эдийн засаг улс төрийн амьдралыг өөрийн ойлголтоор өнөөдөр хэний ч өмнө ярьж хэлэх амьд гэрч гэж хэлж болох болов уу.
Мэдээж долоон сар бидний монголчуудын хувьд сvvлийн хэдэн жил давхар баяр байсан болов уу гэж би боддог. Vндэсний баяр наадам, тvvнтэй залгаад сумогийн барилдаан болдог. Гэвч долоон сарын эхэнд гунигт vйл явдал болсныг та бид мартаагvй.
Сvvлийн гурван жилийн Нагоягийн барилдаан надад давхар баяр далдхан гунигтай хатуухан байлаа. Машин барьсан хэргээр нэг башёо барилдах эрхээ хасуулж, гэрийн хорионд байж чансаа бууж Жюvрёод Нагоягийн барилдаанд зодоглож байлаа.
Тvvний дараа жил нь өнгөрсөн жил л дээ. Долоон сарын барилдааны дараа хайрт эцэг минь хорвоогийн мөнх бусыг vзvvлсэн, энэ жил сумог тойрсон хэл ам сэнсац гараад тайван биш л байна. Тэнхлvvн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн зvйр vг vнэн болохыг би өөрийн биеэр амссан. Миний аавын бие муудахад налайхаас хот уруу өвчтөн зөөх орчин vеийн тоног төхөөрөмжтэй тvргэн тусламжийн машин олдохгvй бид маш их тэвдсэн. Надад энэ vед АсашёорюvДавгадорж их тус хvргэсэн.
Тvvний дараа би өөрийн зардлаар Налайхын эмнэлгийн байгууллагад тvргэний өндөр зэрэглэлийн орчин vеийн хоёр машиныг японоос авч бэлэглэсэн.
Жил бvхэн Нагояагийн барилдаанаас гадна эх нутгийн минь зуншлага, олны амьдрал, наадам сэтгэлд зэрэгцэн буудаг. Сумод дуртай монголчууд маань энэ долдугаар сарын сумогийн барилдааныг шууд vзэж чадахгvй болсон нь харамсалтай байна. Хөл бөмбөгийн дэлхийн аврагийн шигшээ тоглолт давхардсан тул спортод дуртай монголчууд маань сэтгэлээ саатуулан дэвчиж байгаа болов уу гэж төсөөлж байна. Сумогийн шууд нэвтрvvлэг vзэж чадахгvй болсон нь монголчуудад төдийгvй сумог дэмжигч дэлхийн өнцөг булан дахь хvн бvхэнд их харамсалтай байгаа болов уу. Дахин ийм асуудал давтагдахгvй байгаасай гэж бодож байна.
-Юу болсныг тодорхой хэлж өгнө vv?
-Нийгэмд эсрэгээр нөлөөлөх бvлэглэлийн хонжворт /мурийтай/ тоглоомд зарим нэгэн бөхчvvд, дэвжээний багш нар оролцсон гэсэн шалтгаанаар тэдэнд хариуцлага хvлээлгэсэн юм.
-Нийгэмд эсрэгээр нөлөөлөх бvлэглэл гэдгийг тодруулж хэлнэ vv хэн юм бэ?
-Монголд байхгvй л дээ Японы якvза, дэлхийн нийтийн хэллэг мафитай ойролцоо бvлэглэлийн зохион явуулдаг мурийтай тоглоомд зарим нэгэн бөхчvvд дэвжээний багш Ояката мурий тавьж хялбар орлого хөөцөлдсөн гэсэн vндэслэлээр зодог тайлах болоогvй озэки багш бөхчvvлийг сумогийн холбоо халсан.
-Энэ бvхнийг та өөрөө Японд мэдээлж байгаа сурвалжлагч зурагчин шvv дээ. Яагаад надаар хэлvvлж яриулах гээд байгаа юм бэ?
-Надаас илvv сумогийн орчинд амьдарч буй өөрийн чинь vг хvнд илvv итгэлтэй ойлгомжтой vнэмшилтэй гэсэн бодит шалтгаан байгаа, vvнийг vндэслэж өөрөөс тань тодруулсан юм.
Vнэн зvйлийг тvмэнд хvргэе гэж бодож байгаа бол би байна уу та байна уу хамаарахгvй биш vv? Намайг сумод орох vед Японд сумогийн эд оргил vе байсан. Сумо бөхийн удамтай Таканухана Ваканухана ах дvv хоёр байлаа. Тэр vед монголд сумог мэдэхгvй байсан монголчууд барилдаж л байлаа. Тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа угийн бөхөд дуртай монголчуудын бөхийн ертөнцөд сумо гэдэг шинэ ертөнц нээгдсэн ба сумогоор барилдаж байгаа бидний хувьд баярлууштай фэнvvд гарч ирсэн шvv. Наандаж өнөөдөр сумо бөхийг монголчууд мэддэг сонирхдог болсон. Цаандаж хоёр орны соёл спортын харилцаанд илт их өөрчлөлт гарсан шvv дээ.
Тийм ч болохоор өнөөдөр сумод юу болж байна, яах гэж байна гэж монголчууд маань санаа зоволгvй, тэвчээртэй арван хэдэн жилийн өмнө сумог мэддэггvй байсан шигээ өнөөгийн байдалд цочирдолгvй, арваад хоногийн өмнө сумод итгэдэг байсан итгэлээ гээлгvй, долоон сарын барилдаан, цаашдын сумогийн ертөнцийг ойлгохыг хvсэж байна. Бид ч мөн vзэгч олноо баярлуулсан барилдаанаар та бvгдийнхээ итгэлд хариу өгөх болно.
Энэ сарын барилдаанд тvрvvлсэн бөхийн бай эзэн хааны цом, Монгол Японы ерөнхий сайдын цом ба бусад шагнал урамшууллаас сумогийн холбоо татгалзсан нь дэмжигч тvмнийхээ өмнө гэмшлээ хvлээсэн бодит жишээ гэж бодож байна.
Холбооны ерөнхийлөгч Мvсашикава ба тэргvvлэн удирдах зөвлөлийн багш Ояката нар ажил албан тушаал цалин хөлсний торгууль зэргээр хариуцлага хvлээснийг японы төдийгvй сумо сонирхогч гадаадын ертөнц мэдэж байгаа шvv дээ.
-Барилдааны өмнөх дохио дахилгийн ёслолын өдөр тvvхэнд анх удаа бvх бөхчvvд уг ёслолд оролцож дохион бурхан, дэмжигч олныхоо өмнө толгой гудайлган хvлцэл хvссэн. Энэ талаар өөрийн чинь сэтгэгдэл?
-Сумо бол японы боловсрол шинжлэх ухааны яамны харьяалалтай спортын холбоо. Тийм ч учраас татвар хөнгөлөлттэй байдаг. Улсын санхvvжилттэй NHK телевиз хэдэн сая доллар сумогийн холбоонд төлж барилдааныг шууд дамжуулдаг. Хөрөнгө санхvvгийн эх vvсвэр нь NHK-д сар бvхэн төлбөр төлж байгаа иргэдийн төлбөр дээр vндэслэж буй учир бид vзэгч олны өмнө уучлал хvссэн юм. Япон бол ардчилсан нийгэм шvv дээ. Өнөөдөр хэн буруутай гэдгийг бид шvvхгvй, vзэгч олон шvvнэ. Бид урьдаас илvv хөдөлмөрлөх, бэлтгэл дасгал хийх ёстой болов уу гэж бодож байна.
Сvvлийн хоёр сард сумогийн ертөнцийг доргиосон асуудлыг та бид хоёр олон нийтэд тийм ч амар хvргэж чадахгvй нь харамсалтай, товчхондоо ийм л байна даа.
Ярилцсанд баярлалаа.
В.Даваа Японы Нагояагаас

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley hyxDIA http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.10  2015-08-10 07:32:48
Bradley mowBNE http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.11  2015-08-12 12:24:25
horny nryjQP http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.41  2015-08-13 14:19:32
HSN Offers ”I recently came across your blog and have been reading along. I thought I would leave my first comment. I don�t know what to say except that I have enjoyed reading.”
IP:184.75.217.240  2015-10-29 17:27:12
HSN Offers ”I always like to have a read about such things, my blog is related if you want to have a look round it please feel free. I have added yours to my bookmarks.”
IP:184.75.217.240  2015-10-29 17:27:52
cuxgpm Nl9Du1fzobwnoocaud, [url=http://lqbsxmfazzoj.com/] lqbsxmfazzoj[/url], [link=http://zaaxdtvfhwsj.com/ ]zaaxdtvfhwsj[/link], http://tuftdmshstmd.com/
IP:46.161.9.32  2016-06-26 01:41:43
JimmiXzS 6LbUmw http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.34  2016-10-14 06:52:46
Travon That”s a sensible answer to a chgilenalng question
IP:46.161.14.99  2017-03-11 11:18:29
Carlynda This was so helpful and easy! Do you have any arltices on rehab?
IP:46.161.14.99  2017-04-14 05:49:01
Thena Weeeee, what a quick and easy souinlot. http://gsotlr.com [url=http://tigdqmmczv.com]tig dqmmczv[/url] [link=http://lugvseg.com]lugvs eg[/link]
IP:46.161.14.99  2017-04-15 03:19:30
Allie Ah, i see. Well th”ats not too tricky at all!”
IP:5.188.211.170  2017-04-15 22:41:20
Sharleena Whoever wrote this, you know how to make a good arielct. http://uuihtfe.com [url=http://pvntss.com]pvntss[ /url] [link=http://zyrugyvdyu.com]zy rugyvdyu[/link]
IP:5.188.211.170  2017-04-16 15:15:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.