Халаасны хулгайчийн "ан" жуулчид байлаа

2010/07/14
Share |
Хүмүүс:
Халаасны хулгайчийн

Улсын их баяр наадмын vеэр халаасны хулгайчид цөөнгvй байжээ. Тухайлбал, гадны жуулчдын камер, зургийн аппарат, хэтэвч гээд л авч болох бvхнийг тэд "суйлжээ".


Манай vндэсний их баяр наадмыг vзэхээр энэ жил 2000 гаруй жуулчин ирсэн гэсэн мэдээ бий. Ихэвчлэн АНУ, Англи, Итали, Хятад, Япон, Солонгосын жуулчин ирсэн аж.

Жуулчид наадам vзэж, төв цэнгэлдэх хvрээлэнг тойрч, зураг хөрөг авах нь их байлаа. Тvvнчлэн Нийслэлийн цагдаагийн газрын жижvvрт иргэд, байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн 558 мэдээлэл ирсэн байна. Vvнээс гэмт хэргийн шинжтэй 24 vйлдэл бvртгэгдсэн байна. Хулгай, танхай тус бvр зургаа, дээрэм нэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгvй байдалтай холбоотой хэрэг зөрчил 12 гарчээ. Мөн нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа хэтрvvлэн хэрэглэсэн 183 хvнийг эрvvлжvvлжээ.

Баяр наадам болж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлvvлэг хvргэж байсан ч гэмт хэргийн гаралт хэвээр байсан байна. Энэ жилийн наадмын vеэр хэв журам сахиулах хамгаалалтад Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх тусгай албаны 112 алба хаагч vvрэг гvйцэтгэсэн. Уг алба нь цагдаагийн албан хаагчдад хvчний дэмжлэг vзvvлэх, олон нийтийн газар болон бусад обьектод тэсрэх дэлбэрэх бодис тавьсан эсэхийг хянах, гадаад дотоодын өндөр албан тушаалтны аюулгvй байдлыг хангах зэрэг vvрэг хvлээн ажилласан байна.

Мөн баяр наадмын талбайд гэмт хэргийн шинжтэй найман vйлдэл гарсныг илрvvлэн холбогдох хууль хяналтын байгууллагад шилжvvлсэн байна.

Э.Туул
Mongoliin medee

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.