Авилгатай тэмцэх газар хэнтэй тэмцэж байна вэ

2010/07/16
Share |
Хүмүүс:
Авилгатай тэмцэх газар хэнтэй тэмцэж байна вэ

Эрх баригчид хэдэн жил цааргалж байж хууль баталж, АТГ байгуулсан. Өнөөдөр ард тvмэн Эрх баригчдын хууль хэрэгжсэн vv, АТГ аилигыг бууруулж чадсан уу гэдэг асуулт тавих бvрэн эрхтэй.
Олон хvн авлига буураагуйгээр барахгvй нийгэм авлигыг жигших бус даган баясахаас өөр замгvй болсон гэж vзэж байна. Хэргийн учир АТГ-т хэдэн хvн итгэжбайгаа тухай мэдээ алга. Харин мэдээллийн хэрэгслээр олигархиуд, төрөөс төрсөн тэрбумтан, газар нутгаа худалдагчид хэмээн өдөр шөнөгvй хэдэн биенээ цоллоно. Хэдийгээр vзэл бодлоо илэрхийлэх нь хvний эрх боловч авлигатай холбогдсон асуулт бvрт ганцхан АТГ бvрэн эрхийн дагуу хариу өгөх vvрэгтэй.

Гэтэл АТГ хэдэн авлигын хэргийг илрvvлж, хэдийг хэрэгсэхгvй болгосон, хэдийг тvдгэлзvvлсэн гэдгийг даргаас нь өөр хэн мэдэх бол гэсэн таамаг төрнө. Тэдний авлигатай хийх тэмцэл нууц байгаад зогсохгvй, сvvлийн vед албан тушаалтнууд нь элдэв хэрэгт нэр холбогдох нь ихэсч байна. Хэдэн сарын өмнө нэг албан тушаалтан нь эмэггэй хvн хvчирхийлсэн тухай мэдээлэл цацагдаж байсан. Удалгvй төсвийн хөрөнгө буруу зарцуулсан тухай мэдээлэл тарсан. Гэвч энэ бvхний vнэн худал олон нийтэд ил тод болоогvй байхад тагнасан чагнасан тухай мэдээлэл сонинуудаар гарлаа. Хэрэв энэ vнэн бол даварсаар даварсаар дагвын орон гэх vлгэр биеллээ олно.


Монголд анх Доодамба гэгч цагдаагийн хошууч багш нарын улс төрийн vйл ажиллагааг чагнаж байгаад баригдсан нь тухайн vедээ шуугиан тарьж байв. Тэр эрхэм ямар хариуцлага хvлээсэн нь тодорхой бус. Автын дvрмийг хэн зөрчдөг вэ гэсэн асуултад жолооч нар автын том дарга нарын хvvхдvvд гэж хошигнодог. Тvvнтэй адил эрх баригчдын гар хөл болсон хvмvvс хуулийг ил тодоор зөрчдөг гэж vзэж болно. АТГ-ын шинэ дарга хуучин даргын vхлийн шалтгааныг илрvvлэх ёстой байсан гэж vздэг. Энэ нь тvvнд итгэх олон тvмний итгэлийг төрvvлэх байсан. Харамсалтай нь, өнөөдөр авлигын ямар томоохон хэрэг илэрсэн бэ гэдэгт хариулт алга. Эндээс энэ байгууллага хэнтэй тэмцэж байна вэ гэсэн асуулт гарна.

Улстөрчдийг чагнасан гэсэн мэдээллээс тэднийг улстөрчидтэй тэмцэж байна гэсэн хардлага төрж байна. Хэнийг чагнасан бол гэсэн таамаг дэвшvvлж болно. Учир нь "чагнасан" тухай мэдээг хэн ч батлаагvй ба эсэргvvцээгvй. УИХ-ын гишvvн Х.Тэмvvжингийн хэлж буйгаар УИХ-ын гишvvнийг чагнах эрх одоогийн хуулиар байхгvй. Мөн энэ мэдээллийг прокурор шалгаагvй байгаа аж. Харин олон улсын практикт төрийн өндөр албан тушаалтныг албан тушаалаас буусан хойно шалгадаг арга байдаг. Төрд итгэх итгэлийг сулруулах гэж байгаа мэт улс төрийг бужигнуулах хvсэл хэнд бий вэ? Төрийн сэнтийгээс хөөгдөж "алийгаа алдаж яваа" хэн нэгэнд тvvний хvчээр хоолондоо залгасан тvшмэдvvд vйлчилж байна уу гэсэн хардлага төрнө. Мөн хэнийг чагнадаг вэ гэсэн асуулт гарна. Нэгдvгээрт, сөрөг хvчнээ. Хоёрдугаарт, өөрийн харьяалагддаггvй эсрэг бvлгийг. Гуравдугаарт, авлигатай тэмцэхийг шаардсан хvчнийг.


Эндээс харвал авлигатай тэмцэхгvй байгаа тул парламентад бvлэг байгуулж тэмцэхээр шийдсэн УИХ-ын гишvvн X.Тэмvvжин, Ж.Сvхбаатар, Ж.Энхбаяр нар хамгийн эхэнд өртөх магадлалтай. Мөн УИХ-ын гишvvн Л.Гvндалай, С.Эрдэнэ нар чагнуулж магадгvй. Учир нь тэд өнөөдөр АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай зарга vvсгэж яваа. АТГ-ын дарга УИХ-ын гишvvн С.Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөхдөө "өршөөлд хамрагдсан" тухай мэдээлжээ. Хариуд нь гишvvн С.Эрдэнэ шvvх тvvнд ямар ял оноож, ямар хуулиар өршөөлд хамрагдсаныг гишvvний эрхээр асуулга тавиад сууж байна. Харин эрхэм гишvvн Л.Гvндалай АТГ-ын ажилтнууд өөртэй нь харьцсан иргэдийг "чагнасан" тухай баримтыг прокурорт гаргаж тавиад хариуд нь ТЕГ-аа шалгуулах шийдвэр гаргуулжээ.

Эндээс л чагнасан тагнасан тухай асуудал улбаатай аж. Гэхдээ яагаад хориод гишvvн гэсэн таамаг дэвшvvлэв. Нэгэнт мэдээлэл тарсан няцаалт байхгvй болохоор сэтгvvлчид хэн нь хэнийг гэдгийг хайж нийтэд мэдээлэх vvрэгтэй. АТГ-ы дарга С.Эрдэнэ, Л.Гvндалай нартай хувийн тооцоо хийж байгаа мэт харагдана. Энэ өнцгөэс харвал авлигатай тэмцэхгvй байгаа тухай олигархиуд даварч байгаа тухай байнга ярьдаг гишvvд эрхэм даргын дайсан болж таарна. Тэдний шvvмжлэл АТГ ажиллахгvй байгаа батлаад зогсохгvй. Шууд дарга руу нь чиглэсэн шvvмжлэл болж хувирна.
Эдгээр гишvvдэд З.Энхболд, Н.Батбаяр, Н.Ганбямба, З.Алтай С.Оюун, Д.Энхбат нар хамрагдана Дээр нь "алийгаа алдаж яваа улстөрчийн эсрэг хvчин болох Ерөнхий сайд асан С.Баяр, тvvний халааг авсан С.Батболд, залуу сайд Д.Зоригт хамрагдах боломжтой. Учир нь АТГ-ын дарга УИХ-аас сонгогддог тул тvvнд Засгийн газартай найзлаад байх шаардлага байхгvй. Харин УИХ-д тvvнийг дэмжих хvчин байхыг vгvйсгэхгvй. Энэ нь тэднийг авлигачийг бус улс төрчдийг ангуучлах зориг оруулсан байж болно. Гэхдээ улстөрчдийг айлгах гээд байна уу, халааслах гээд байна уу гэдэг нь маргаантай Л.Гvндалай гишvvний гаргасаи баримтаар бол одоохондоо тэд авлигатай бус улстөрчидтэй тэмцэж байна гэж vзэж болно.

Х.БАТТӨГС

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Стаф в СковороР´Ð¸Ð½Ðµ Ð—Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ наркотиРº соль ЗакладкР¸ бошки в ВихоревРºÐµ Купить Бошки КаспийсРº Полоцк купить Белый ЗакладкР¸ соль в волгогрР°Ð´Ðµ ЗакладкР¸ кокаин в ГулькевР¸Ñ‡Ð¸ Efedrin Купить закладкР¸ бошки в ЯлтаоспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Купить ЭйфоретР¸Ðº Ð¨Ð»Ð¸ÑÑÐµÐ»Ñ ŒÐ±ÑƒÑ€Ð³ ЗакладкР¸ гашиш в БолотноР¼ Донецк купить Ecstasy ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПавловсРºÐµ Купить в питере Ð¿Ð¾Ð¿Ð¿ÐµÑ€ÑÑ ‹ Купить Спиды ЧереповРµÑ† Вич Ð±Ð¸Ð¾Ð»Ð¾Ð³Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¾Ðµ оружие Phpmyadmin Brute Force Грибы глюкогеР½Ð½Ñ‹Ðµ фото МорфиноР²Ð°Ñ помпа Купить закладкР¸ гашиш в Абакане ИнгредиРµÐ½Ñ‚Ñ‹ мефедроР½Ð° ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-2 Канары купить Альфа Zazor legalrc обход блоки Бошки в Нестере Купить экстази в Щёлково ЗакладкР¸ стаф в СакиоспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Бошки в КарасукРµ
IP:193.32.95.139  2018-10-06 04:07:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.