Бvрэнхааны фосфоритын ордод олгосон лицензvvдийг цуцлуулахаар АМГ-т ханджээ

2010/07/16
Share |
Хүмүүс:
Бvрэнхааны фосфоритын ордод олгосон лицензvvдийг цуцлуулахаар АМГ-т ханджээ

ХVМVVС: Бvрэнхааны фосфоритын ордод олгосон лицензvvдийг цуцлуулахаар АМГ-т ханджээ
Хөвсгөл аймгийн Бvрэнтогтох сум дахь Бvрэнхааны фосфоритын ордод хууль зөрчиж лиценз олгогдсон. Тvvнийг УИХ-ын гишvvн Батж.Батбаярын хvvгийн эзэмшдэг "Талстмаргад" компани Ашигт
малтмалын газрын ажилтнуудыг дарамталж байгаад авсан талаар бид мэдээлж байсан билээ. Байгаль орчин сvйдэж, хvний эрх зөрчигдөн, орон нутгийн иргэдийн эрх ашиг ихээр хөндөгдөж байгаа таван газрын нэг нь гэж vзэж "Хvний эрх хөгжил төв" төрийн бус байгууллагынхан Бvрэнхааны фосфоритын ордод олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар стратегийн өмгөөлөл явуулж байгаа аж. Тус төвийнхөн "Хөвсгөл аймгийн Бvрэнтогтох сумын Туяа багийн малчдын бэлчээрт хууль зөрчин лиценз олгосон байтал цуцлахгvй өдий хvрлээ.
Тэнд байгаль орчны нөлөөлөх байдлын vнэлгээ огт хийгдээгvй байхад лиценз олгосон, нөөц нь тогтоогдсон ордод хайгуулын лиценз олгохгvй гэсэн хуулийн заалт байхад хайгуулын лиценз олгосон нь холбогдох хууль зөрчсөн. Тиймээс нутгийн иргэд хуулийн зөрчлийг арилгуулж, олгогдсон лицензvvдийг цуцлуулахаар Ашигт малтмалын газар (АМГ)-т хандаж байна" гэв. АМГ-аас газар дээр нь очиж шалгах шаардлагатай гэсэн тайлбар өгч байгаа бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлах эсэх хариугаа ирэх сарын 10 гэхэд өгөх аж.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.