Монгол төрийн сайд нар эх орноосоо урваж, баялгаа харийнханд зарж байна

2010/07/16
Share |
Хүмүүс:
Монгол төрийн сайд нар эх орноосоо урваж, баялгаа харийнханд зарж байна

Монгол улсын тvvхэнд хамгийн том гэрээг өнгөрсөн 9 сард vзэглэж, найман жил гаруй хэрэлдсэн Оюутолгойн асуудлыг нэг тийш шийдсэн. Монголчуудын бvv хэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан Өмнийн говь нутгаас олдсон асар их зэсийн баялгаа Канадын “Айвенхоу Майнз” компанид эзэмшvvлж, ашиглуулахаар гэрээ хийгээд чамлахааргvй хугацаа өнгөрлөө.

Vvний vр дvнд бидэнд юу vлдэв гэсэн асуулт л гарч ирж байна. Өр. Монголын иргэн бvр өнөөдөр Канадын “Айвенхоу Майнз” компанид 70 мянган төгрөгний л өртэй vлдсэн. Гэрээ байгуулагдахаас өмнө Канадууд 6000 мянга гаруй хvн ажилтай болно. Асар их мөнгө олно, Монголчууд баяжина хэмээн vгээ олохгvй сайрхаж, байлаа. Угийн гэнэ итгэмтгий Монголчууд тэдний энэ сайхан vгэнд итгэж, “Монголын ард тvмэн асар их мөнгөөр хэмжигдэх баялгийнхаа vр шимийг нь хvртэж эхлэх нь хэмээн баярлаж, Засгийн Гзарын гишvvд нь “Маш сайн гэрээ болсон” гэж онцлож байсан юм.

Тvvнээс хойш олон сарын хугацаа өнгөрлөө. Өнөөх сайхан vгэт өгөөмөр гадны ноёдын vнэн нvvр царай өдрөөс өдөрт илэрч, Монгол залуусыг ажлын байраар хангах асуудал vлгэр болсон нь хамгийн тvрvvнд нотлогдов. Өнөөдөр Айвенхоу Майнзынхан урд хөрш хятадаас 2500 гаруй ажилчин оруулж ирэх хvсэлтээ гаргаж байна. Хамгийн гунигтай нь тэд “Энэ том бvтээн байгуулалтыг Монголчууд хийж чадахгvй. Тиймээс хятадуудаар л хийлгэнэ. Харин Монголчууд гудамжныхаа хогийг тvvгээд, зvлгээ услаад, манаагаа хийгээд байж бай. Хvн бvрт 100 гаруй мянган төгрөгний цалин өгье” хэмээн мэдэгдлээ. Гашуун ч гэсэн vнэн vг.

Гэхдээ бид чинь баялгаа хvнд өгчихөөд эцэст нь ингэтлээ доромжлуулж, дорд vзэгдэх дээрээ тулчихсан юм гэж vv? Өнөөдөр Олон улсын хөрөнгийн бирж дээр Оюутолгойн хужвьцаа хамгийн өндөр өсөлттэй байгаа. Гэвч энэ мөнгө бидэнд тvй ч хамаа байхгvй. Учир нь монгол улс хувьцаа нь хаана ч арилжаалагддаггvй Айвенхоу Майнзийн охин компани болох “Оюу толгой” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34 хувийг эзэмшсэн ажээ. Өндөр боловсрол мэдлэгтэй гэх сайдууд маань мэдэн будилсан нь тэр vv эсвэл санаатайгаар улсад ашиггvй байх хувилбарыг сонгов уу гэдэг асуултын хариултыг танд vлдээе. Ямар ч өсөлтгvй нөгөөх 34 хувь нь ч бас асуудалтай. Айвенхоу Майнз компани биднээс хөрөнгө оруулалт хийсэн vнийн дvнгийн 34 хувиа төлөх тулгалт хийх нь гарцаагvй байна. Тvvхэндээ хамгийн том хэмээн онцлогдож байгаа энэ гэрээ монгол улсыг том өрөнд орууж орхижээ. Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХСайд М.Зоригт нарын голлон тоглосон Оюу толгойн уг гэрээ монгол улсын эрх ашгийг бус өрнийн компанийг улам бvр хvчирхэгжихэд асар их нөлөө vзvvлсэн явдал болжээ. Монгол улс олон төрлийн татвар авах асуудлыг энэ бvхний хариулт болгож байгаа нь хангалтгvй тайлбар билээ.

Орд газраа ашиглах эхний гэрээний алдаа дутагдал илэрч нийгэм даяараа дургvйлхэж байхтай зэрэгцэн бас нэгэн стратегийн өндөр ач холбогдол бvхий орд газрын асуудал хvчтэй яригдаж эхлээд байна. Энэ нь мэдээж Таван толгойн нvvрсний орд газар. Уг ордын нөөцийг нарийвчлан тогтоох аваас дэлхийд гуравт тооцогдох магадлал бvхий асар том бөгөөд эдийн засгийн өндөр vр ашигтай монгол улсыг хэдэн зуун жил тэжээх хэмжээний баялаг орд юм. Энэ орд газрын талаар бид сайн мэднэ. Эрх мэдэлд ойр байсан монголын нэр бvхий улс төрчид бизнесийн бvлэглэлийнхэний гарт байсан лиценз Хятадын төрийн зvгээс бодлоготойгоор байгуулсан санхvvгийн аварга хvчин чадал бvхий компанид шилжихийн өмнөхөн эх оронч сэтгэлтэй нөхдvvдий тэмцлийн хvчинд төрийн мэдэлд очиж байсан билээ. Мангасын амнаас арай гэж аврагдсан Таван толгойн орд газар төр гэх бас нэгэн мангасын гарт шилжсэн болох нь одоогийн болж буй vйл явдлаас тодхон харагдана.

Баялагаа хэрхэн vр ашигтай, зөв зохистой, алсын хараатай ашиглах талаар эрдэмтэн мэргэд болоод хvлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн өндөр чадамжтай мэргэжилтэнгvvдтэй хамтран ажиллаж ул суурьтай зөвлөлдөх ёстой атал Засгийн газар харин тэгсэнгvй. Илтэд яаравчилсан, сандарсан байдалтайгаар боловсрогдсон маш олон ноцтой алдааг дотороо агуулсан Таван толгойн талаарх vзэл баримтлал хэмээх төслийг тэд боловсруулсан билээ. Орд газрын vнэ цэнийг дэндvv vнэгvйдvvлсэн, хамгийн муу ашиглалтын хэлбэрийг засгийн газар санал болгосон нь энэ.
Засгийн Газрын сайн хэмээн тунхаглаж байгаа энэхvv төсөлд монголчуудын язгуур эрх ашиг хэрхэн хөндөгдөж, хичнээн их хэмжээний хохирол учруулахыг зарим хvмvvс тооцоод гаргаад ирж.
1. Уул уурхайн баялагаа ашиглахад хамгийн эхний хийгдэх алхам бол vнэ цэнийг тодорхойлох явдал юм. Vvнийг танд ойлгуулахын тулд ганц жишээ иш татья. Дорж санаандгvй олсон гар утсаа зах зээлийн ханшийг судлалгvйгээр зуун төгрөгөөр зарж орхижээ. Харин дараа нь дэлгvvрт очоод хартал 200000 мянган төгрөгийн vнэтэй байсаныг нь олж мэдэж. Нэгэнт зарсан утсаа буцаагаад авах боломжгvй тул харамсаад ч нэмэргvй. Яг л ийм явдал Таван толгойн орд газарт өрнөж байгаа юм. ТЭЗV буюу техник эдийн засгийн vндэслэлийг юуны тvрvvн гаргах ёстой байдаг байна. Тэгж байж бид хичнээн их vнэтэй, хэдий хэр хэмжээний баялагаа хэдэн жилийн туршид яаж ашиглах юм гэдэг тодорхой болно. Харин засгийн газар энэ бvхнийг алхсаад лиценз нь зуун хувь төрийн мэдэлд vлдэнэ гэсэн төөрөгдvvлэлтийн халхавчинд орд газрыг хэн нэгэн гадаадын хөрөнгө чинээтэй, урьдчилгаа төлбөр өндөр өгчих боломж бvхий компанид эзэмшvvлхээр улайрч байна. Лиценз зуун хувь төрийн мэдэлд байлаа гээд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эзэмшлийн эрхийг нь бусдад өгсөн тохиолдолд бидэнд хэнд ч хэрэггvй цаас л vлдэх юм. Засгийн газрын зvгээс лиценз зуун хувь төрийн мэдэлд байна хэмээж байгаа нь бусдад найр тавин өгөх vйл явцын өнгөлөн далдлалт гэж ойлгож болно.
2. ЗГ Таван толгойн орд газрыг 30 жил ашиглаад нийт 8.7 хон миллиард долларын ашиг олно хэмээн vзэл баримтлалдаа тусгажээ. Харин хувийн хэвшлийнхэний тооцоолж байгаагаар энэ орд газар бvхэлдээ 100 гаран тэрбум төгрөгний vнэд хvрнэ гэж vзэж байгаа юм. Ямар учир шалтгаанаар ийм их vнэ цэнэд хvрэх баялагын vнэ цэнийг дарж бага тоо ярьж байгаа нь ойлгомжгvй. Гадаадынхан монгол улсын баялагын vнэ цэнийг аль хэзээний тооцоолон бодоод таны оруулсан 1 доллар 57 дахин өснө гэж олзуурхаж байхад бvхэл бvтэн 30 жил нvvрсээ өдөр шөнөгvй ухаад 8.7 хон тэрбум долларын ашиг олох тооцоо бодсон нь учир битvvлэг явдал юм.
3. Засгийн газрын тэргvvн нь нэмvv өртөг шингээсэн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг, vйлдвэрлэгч орон болох зорилтын тухай ам мэдэн яривч vйлдэл нь харин зөрөөд байгаа нь хачирхалтай. Засгийн газар уг ордыг 8 хуваах тухай асуудал ярьж байсан нь ердөө хэдхэн хоногийн өмнөх явдал. Нэг цул байгаа орд газрыг хэдэн хэсэг хуваах нь эдийн засгийн талаасаа vр ашиггvй байдаг бөгөөд нvvрсний орд газараа тvшиглэн баригдах vйлдвэрvvдийг шууд боомилсон явдал болдог байна. Учир нь кокс химийн, миталургийн, эрчим хvчний нvvрс бvгд өөр өөр агуулга шинж чанартай байдаг байна. Vйлдвэр баригдсан тохиолдолд орд бvхлээрээ нэг удирдамжинд байж аль хэсгийн ямар нvvрс аль vйлдвэрт тохиромтой зэрэг хувиарлалт хийгдэж байдаг. Харин голоор нь хувааж орхиод талыг нь бусдад эзэмшvvлчих юм бол vйлдвэрийн насжилт богиносох аюултай.

Засгийн газар өдөр бvр шахуу таван толгойн орд газрыг хэрхэн ашиглах тухай хувилбараа өөрчилсөөр байна. хэдхэн хоногийн өмнө төр 80 хувь, ард иргэд 10 хувь,хувийн хэвшлийнхэнд 10 хувь гэсэн хувиарлалт хийж байсан бол өнгөрсөн гурав дахь өдөр дахин өөрчлөлт хийсэн юм. Ингэхдээ таван толгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааны 50 хvртэлх хувийг Монгол Услын иргэн, хуулийн этгээдэд эзэмшvvлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалаж монгол улсын нийт иргэдэ хувьцааны 10 хувийг vе шаттайгаар тэнцvv хэмжээгэрэ төлбөргvйгээр эзэмшvvлэх, хувьцааны 10 хувийг vндэсний аж ахуйн нэгжvvдэд нэрлэсэн vнээр арилжаалах Хувьцааны 30 хvртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох гэсэн хувилбарыг гаргаад байна. Гэхдээ энэ хувилбар бас дахин ямар хэлбэрээр өөрчлөгдөхийг хэлж мэдэхгvй байна. юу юугvй батлах гэж улайрах хирнээ хоёр гуравхан хоногийн дотор хэд хөрвөж өөрчлөгдөж байгаа нь энэ ордыг ашиглалтанд оруулахад бэлэн биш байгааг илтгэж байгаа хамгийн том vзvvлэлт юм. Монголын ард тvмний ирээдvй хойчийн хэрхэн амьдрах хувь заяаг шийдвэрлэх гэж байж ийнхvv адгаж зvтгэхийн хэрэг юу вэ. УИХ ын гишvvд ч тус орд газрыг хэрхэн ашиглавал зөв байж болох талаар мэдэхгvй байгаагаар барахгvй гадаадын бусад туршлагатай орнуудад хандаж зөвлөгөө авах хэрэгтэй байгаагаа ч нуухгvй байна.
Засгийн газар хэдий хэр хэмжээний нөөцтэй орд газрыг хэдэн жилийн хугацаанд яаж ашиглахаа мэдэхгvй байгаа явдал нь тэд яг юу батлах гээд байгаагаа ойлгохгvй байгаагийн илрэл юм. Эхлээд дэлхийд хvлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбарын мэргэшсэн эрдэмтэдтэй нийлж дотоодын бололцоо хvчээ ашиглан орд газрынхаа vнэ цэнийг тодорхой болгож хуваах гээд байгаа зvйлийнхээ учир утгыг ойлгосон нь зvйтэй болов уу. Нийтийн өмч гэж юуг хэлэх, тvvнийг ямар хуулиар яаж зохицуулах зэрэг өмнө нь шийдэгдэх олон асуудал бий. Бид таван толгойн орд газраа ашиглах эрх мэдлийг харийнханд алдах биш өөрсдөө эзэн сууж олноор хэлэлцэж хамгийн зөв зvйтэй хувилбарыг гаргах ёстой. Хувийн хэвшлийнхэний зvгээс тус орд газрыг тоймлон vнэлсэн байдлаар зарлаад байгаа. Монголын газар доор буй баялаг 8 триллион 600 тэрбум доллароор хэмжигдэж иргэн бvрө 3 сая доллар оногдох эдийн засгийн vндэслэл бvхий тооцоог гаргасан. Ийм их баялагаа сонгуулийн сохор амлалтаа биелvvлэх vvднээс гадаадынханд өгөх гэж улайран зvтгэгсдийг хардах гурван шалтгаан дурьдаж болно.
1. Эх орноосоо урваж харийн улсын төлөө нэр төр, амь биеээ vл огоорон зvтгэж байна
2. Асар их хэмжээний авилга авч улс орноо худалдаж байж болзошгvй
3. Тэдгээр нь Монгол vндэстэн биш байх магадлалтай. Ийм шалтгаан бvхий нөхдvvд төрд шургалж эх орны баялагыг харийнханд өгөх гэж монгол улсад ямар ч ашиггvй тvмэн янзын хувилбар зохиож, тvvнийгээ батлуулах гэж чичрэн дайрч байгаа нь ард тvмний хорслыг төрvvлж байна. Бvхэл бvтэн vндэстэний оршин тогтнох баталгаа болсон асар vнэт баялагыг явцуу эрх ашгийн хvрээнд ард тvмнийхээ язгуур эрх ашигт харшлах замаар шийдэхгvй байхыг холбогдох албан тушаалтнуудад сануулж байна. Монголчууд бид хонь шиг номхон байдаг цаг ард өнгөрсөн гэдгийг ч тодотгон хэлье. Таван толгой бол монголын нийт ард тvмний өмч юм. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших цаг болжээ Монголчуудаа.

Shudargamn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.