Ч.Сайханбилэг Хүний хөгжил сангийн мөнгийг Хүүхдийн мөнгө гэж "шогтов"

2010/07/20
Share |
Хүмүүс: Ч Сайханбилэг | 
Ч.Сайханбилэг Хүний хөгжил сангийн мөнгийг Хүүхдийн мөнгө гэж

УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дуусахад хоёр жил үлдлээ. Энэ хугацаанд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд АН хүүхдийн мөнгийг сэргээж, 2012 оны сонгуульд нүүр бардам нэр дэвших эрхээ ард түмнээсээ олж авах юм.

АН хүүхдэд сар бvр 20 мянган төгрөг өгнө хэмээн том ам гарсан. Гэвч тэдний энэ санаа цаасан дээр л үлдлээ. Хаврын чуулганаар хэлэлцүүлж чадалгүй дараагийн чуулгантай золгосон.

УИХ дахь АН-ын бүлгээс хүүхдийн мөнгийг төсвөөс олгож, хүүхэд бүрийг цалинтай болгохыг шаардаж “ажил хаялт” хvртэл зарлаж байсан нь саяхан. Үүнийгээ УИХ дахь АН-ын гишүүд мартаагvй байгаасай гэж найдаж байна.

Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг ийн тайлбар хийж байх юм. “Манай намын гишүүд хүүхдийн мөнгийг сэргээх талаар хуулийн төсөл боловсруулахад оролцсон. Энэ ч үүднээс зорьсондоо хүрч ирэх сарын 1-нээс хvvхэд бvрт сар бүр 10 мянган төгрөг, цаашдаа мөнгөний хэмжээг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх гэж байна. Энэ бол том амжилт. Сонин хэвлэлээр бичээд байгаа шиг хүүхдийн мөнгө өгөхөө больсон юм биш. Өгч эхлэхээр боллоо” гэж байлаа. Ингэж хэлэхдээ мань хvн огтхон ч ичсэнгүй. Уг нь энэ хүнд ичих нүүр гэж баймаар юмсан.

Ирэх сарын 1-нээс олгож эхлэх мөнгөний учир начрыг Монголчууд сайн мэдэж байгаа. Юу вэ гэхээр Оюутолгойн урьдчилгаа төлбөр болгож, 250 сая ам.долларыг хөрөнгө оруулагч компаниас өндөр хvvтэй зээлж авсан. Энэ зээлээ ард тvмэндээ байгалийн баялгаас хувь хишиг хүртээж байгаа юм шүү гэж өгч байсныг санаж байна. Ингэхдээ хүн бүрт эхний ээлжинд 70 мянган төгрөг өгсөн. Харин энэ сарын 1-нээс 50 мянган төгрөг өгч эхлэхээр болсон. Энэ 50 мянган төгрөгийг бөөнд нь өгөхөөр нөгөө гайтай инфляц нь хөөрөгдөх гээд байгаа учир ийнхүү хувааж сар бүр 10 мянган төгрөг өгөхөөр Засгийн газар шийдсэн. Гэтэл одоо энэ мөнгийг АН-ынхан хүүхдийн мөнгө гэж нэрлэчихлээ.

Сангийн сайд С.Баярцогт “Төсөвт хүүхдийн мөнгөний эх үүсвэр байхгvй. Хүүхэд бvрт мөнгө өгөх боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч АН-ынхан 120 тэрбум төгрөгийг хүүхдүүдэд зарцуулахад болохгүй зүйл байхгүй. Хүүхдүүдэд бодит хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хүүхдэд сар бvр олгох мөнгө улс төрийн мөнгөн амлалтаас тусдаа байх ёстой хэмээн цээжээ дэлдэж байсан биш бил үү.

Иргэдэд төсвөөс мөнгө гарч байна уу, “Хүний хөгжил сан”-гаас авч байна уу ялгаагvй. Тэдний хувьд мөнгө авч байгаа нь гол нь хэмээн Ч.Сайханбилэг гишүүн хэлж байна. Үнэхээр манай энэ 76 гишvvн “…Ард тvмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч гэж бичиж болно…” гэсэн нэгэн суут хүний хэлсний дагуу ажил үүргээ явуулдаг бололтой. Гэхдээ ард түмэн тэнэг биш гэдгийг мэдмээрсэн дээ.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.