Э.Амарбатыг мөрдөн байцаагч болгож "шийтгэв"

2010/07/20
Share |
Хүмүүс:
Э.Амарбатыг мөрдөн байцаагч болгож

Одоогоос дөрвөн сарын өмнө өмгөөлөгч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон дуулианы эзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатад удирдлага нь хариуцлага тооцжээ. Тус газрын дарга Ч.Сангарагчаа өнгөрсөн баасан гаригт түүний албан тушаалыг бууруулж, мөрдөн байцаагчаар ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Э.Амарбатыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаярын эсрэг хуурамч баримт бүрдүүлж, яллуулсан гэсэн мэдээлэл ч нэг үе түгсэн. Түүний энэ мэт хууль бус үйлдлийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгасан ч үндэслэлгүй гэж хэргийг нь хэрэгсэхгvй болгож байсан удаатай.

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа байнга хэл ам татлуулж, байгууллагынх нь нэр хүндийг унагасан хэлтсийн даргаа ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр албан тушаалыг нь буруулах шийдвэр гаргасан гэнэ. Харин түүний оронд Мөрдөн шалгах хэлтсийн нэгдүгээр тасгийн даргаар ажиллаж байсан Н.Батзогсохыг томилох тухай “бор шувуу” ч нисч байна.

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.