Сүрэнхорын дэргэд Чимэдцэрэн том гарын "завшигч"

2010/07/20
Share |
Хүмүүс:
Сүрэнхорын дэргэд Чимэдцэрэн том гарын

Өчигдөрхөн дарга, харин өнөөдөр…

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор богинохон хугацаанд нэрд гарч, үүгээр ч зогсохгүй “завшигч” хэмээх нэр алдрыг хүртээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан улсын хөрөнгөнөөс 100 гаруй сая төгрөгийг завшиж шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа Д.Сүрэнхорыг улсын хөрөнгөнөөс онц их хэмжээний мөнгийг залилсан гэсэн үндэслэлээр шүүж буй. Уг нь саяхан түүний хэргийн шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас ирэх сарын 3-ны өдөр хийхээр хойшлуулсан. Энэ үеэр түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг биеийн байдал муу байна хэмээн өмгөөлүүлэгчээ батлан даалтад гаргаж авахыг хүссэн ч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Хэрэв ирэх сард болох шүүх хурлаар түүний гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дээрх заалтын дагуу эд хөрөнгийг нь хураан авч 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ. Багадаа л таван жил хоригдоно гэсэн үг.

Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар Д.Сүрэнхор дээрх хэргийг үйлдсэнийнхээ дараахан буюу 2007 онд БНХАУ-ын Бээжин хотын нисэх онгоцны буудлаар дамжин Европын холбооны улс руу оргон зайлсан. Тэр цагаас хойш манай улсын хууль хяналтаас Интерполоор эрэн сурвалжилж байсан. Тухайн үед Д.Сүрэнхор Австрийн цагаачлалын албанд С.Батсайхан гэсэн нэрээр бүртгүүлсэн байсан гэнэ. үүгээр ч зогсохгүй харийн оронд нуугдан амьдрах явцдаа хар тамхины хэрэгт холбогдсон талаар “бор шувуу” тараад байгаа.

Энэ мэтчилэн дээрх хэргийг тойрсон шуугиан дуулианууд намжихгүй байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд түүнийг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдож байх үед өлсгөлөн зарлаж байна, чөлөөгөөр гарлаа гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй, үндэслэлгүй олон мэдээлэл тархсанд өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдлоо илэрхийлжээ. Тэрээр энэхүү мэдээллийг эрс үгүйсгэн “Миний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй мэдээлэл их цацагдаж байна. Хэдийгээр би хэрэгт шалгагдаж байгаа ч миний нэр хүндэд ихээр халдаж байгаад гомдолтой байна. Миний хэргийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байгаа хууль хяналтын байгууллагад гомдол гаргана” гэж хэлсэн аж.

Хэрэв Д.Сүрэнхорын албан тушаалаа ашиглан улсын хөрөнгөнөөс 100 гаруй сая төгрөгийг завшсан хэрэг батлагдаж, ял сонсвол өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй гэж түүний өмгөөлөгч нар үзэж байгаа юм.

14.2 тэрбумыг “завшигч” өршөөгдсөөр…

Д.Сүрэнхорын хэрэгтэй бараг л нэг үед зэрэгцсэн Хадгаламж банкны ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнгийн 14,2 тэрбумыг завшсан хэрэг одоо ч гол сэдэв хэвээр байна. Тэрээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 3-т зааснаар “онц их хэмжээний мөнгийг залилсан” гэсэн үндэслэлээр 10 жилийн хорих ялаар яллагдаж, 2007 оноос Ганц худагт ялаа эдэлж байгаа юм. Түүний хувьд эдлэх ёстой ялынхаа тал хувийг эдэлсэн гэж хэлж болно. Учир нь түүний хэрэгт өршөөл үзүүлж, гурван жилийн хугацааг хасч, ялын хугацаа долоон жил болж өөрчлөгдсөн.

Дээрх хэргийг мөрдөн шалгах явцад УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, Г.Занданшатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын нэр холбогдож, шуугиан тарьж эхэлсэн. Гэтэл мөрдөн шалгах явцад дээрх нэр бүхий хүмүүсийг хамааралгүй гэж үзсэн. Харин Чимэдцэрэн хэргээ хүлээн “Би энэ хэрэгт буруутай гэдгээ хүлээж байна. Холбогдоод байгаа энэ хүмүүс ямар ч буруугүй. Би л мөнгө авах гэЖ бичилтгүй чек авдаг байсан юм” хэмээн, бүх хэргээ хүлээсэн.

100 сая, 14 тэрбум хоёрт ямар ч “ялгаа байхгүй”

Дээрх хоёр хэрэг хоёул мөрийтэй тоглоомноос үүдэлтэй. Тоглоомонд хэт улайран улсын хөрөнгөөр харийн оронд тоглож, алдсаар өдгөө ийм байдалд тэд хүрсэн. Гэхдээ тэдний улсаас завшсан хөрөнгийн ялгаа асар их. Сүрэнхорын 100 сая, Ц.Чимэдцэрэнгийн 14 тэрбумын хажууд бол өчүүхэн тоо юм. Гэхдээ эцэст нь хүлээх, үүрэх хариуцлага нь яг ижил.

Хуулийн энэхүү зохицуулалтыг салбарын мэргэжилтнүүд зарим эх сурвалжууд эрс буруушаах нь бий. Учир нь 100 сая төгрөг залилсан ч, 14 тэрбум төгрөг залилсан ч адилхан 10 жил яллагдах тул “хийвэл хийсэн шиг, завшвал завшсан шиг завш” гэж цаанаа хэлж байгаа мэт. Хэдэн төгрөг залилсан ч дээд тал нь арван жилийн ял эдлэх юм чинь насаараа ажиллаад ч олохгүй мөнгөө завшчихаад хэдэн жил хоригдоод, мөн дээр нь элдэв өршөөл энэрэлийн хуулиар хугацаа нь хасагдсаар нэг л мэдэхэд суллагдана. Гарч ирсэн хойноо сайхан амьдарч болно шүү дээ гэх хүн цөөнгүй байна. Үүнийг Ц.Чимэдцэрэн ашигласан байж болох талтай. 14 тэрбум төгрөгийг насаараа хэрэглэсэн ч хангалттай хөрөнгө.

Түүний улсад учруулсан хохирлоо төлж байгаа нэг хэлбэр бол хорих ангид өнгөрүүлэх хугацаа, өөр юу ч биш. Тэр үүнээс “хожсон” байж болно. Харин Д.Сүрэнхор эцсийн эцэст юутай хоцров. Хий дэмий харийн оронд харлаж зугтсаар гурав дөрвөн жилийг барж, сүүлд нь эх нутагтаа ирээд дахин арван жилийг “аймшигт” газар өнгөрүүлэх гэж байна.

Эдгээрт манай улс хуулийн нарийн зохицуулалт хийж, арав хорин тэрбумаар нь завшин залилагч болон арав хорин сая төгрөгний халаасны хулгайч хоёроо ялгаж чадахгүй “дампуурсан” хууль, эрх зүйн орчинг халах нь зүйтэй талаар эх сурвалжууд ч, энгийн ард ч илэрхийлсээр, үгүйлсээр байна.
Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ìîñêâà Êðàñíîñåëüñêèé êóïèòü ãàøèø êàê ïîïîëíèòü ÿíäåêñ äåíüãè ÷åðåç ñáåðáàíê îíëàéí bitcoin ñåðôèíã Àìàïà êóïèòü çàêëàäêó ãàøèø Kunstkamera Ìàìîíîâî êóïèòü çàêëàäêó Ãàøèø [AB] êóïèòü Ãàø Êàìåííîãîðñê Âåòëóãà êóïèòü Ìàðèõóàíà [Girl Scout Cookies] Ðåêñáóðã êóïèòü Ãåðîèí Ìîñêâà Ãîëîâèíñêèé êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí (ìèô) Êîðîíàäî êóïèòü Cocaine êóïèòü ìîðôèé Âàëäàé ïåðåâåñòè äåíüãè ñ webmoney íà qiwi Ск 05 наркотиРº Ëîçàííà êóïèòü çàêëàäêó áîøêè Áàâëû êóïèòü Øèøêè White Widow Ïàëì-Ñïðèíãñ êóïèòü Ìåòàäîí Âåðõîòóðüå êóïèòü çàêëàäêó Ecstasy: Red Monkey 250mg Купить Шишки в БалашихР° êàê ïåðåâåñòè ñ ÿíäåêñ êîøåëüêà íà âåáìàíè ïîïîëíèòü ñ÷åò ìîáèëüíàÿ ñâÿçü ÿíäåêñ äåíüãè âûâîä ñðåäñòâ ñ âåáìàíè íà êàðòó ïðèâàòáàíêà Ìåòàäîí â Äçåðæèíñêîì Ìîñêâà Äàíèëîâñêèé êóïèòü çàêëàäêó Ecstasy - UPS Микс соли что это Ìîñêâà Èçìàéëîâî êóïèòü Êðèñòàëëû ñîëü Ôëîðèàíîïîëèñ êóïèòü Ìåòàäîí Îõà êóïèòü Ãåðîèí ÎÏÒ Ìîñêâà ÞÀÎ êóïèòü LSD 220 mkg êðåäèòû ðàéôôàéçåíáàíê àâàëü Àêêîëü êóïèòü çàêëàäêó áîøêè Âîäêà Cannabis 0,5ë Êóïèòü çàêëàäêè ìàðêè â Ìàêóøèíå Èøèìáàé êóïèòü çàêëàäêó Ñêîðîñòü a-pvp Ìîñêâà Äåãóíèíî Âîñòî÷íîå êóïèòü çàêëàäêó LSD-25 (HQ) 250ìêã Ìîñêâà Áèáèðåâî êóïèòü çàêëàäêó Cocaine Premium: Peru Áåëîçåðñê êóïèòü Êîêàèí
IP:95.181.176.65  2018-08-24 05:08:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.