Жавхлан Мобикомоос 70 сая төгрөг салган, "шархаа нөхөв"

2010/07/22
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Жавхлан Мобикомоос 70 сая төгрөг салган,

Нэг үеэ бодвол нийтийн дуучдын үнэ цэнэ шороотой хутгалдчихаад байгаа энэ "цөвүүн" цагт үзэгч, фэнүүдийнхээ эв аяыг тун догь тааруулчихдаг Самандын хүү гал алдаж, хал үзэх болоогүй байна. Яг одоо л гэхэд Америк дахь нутаг нэгтнүүддээ ая дуугаа өргөн, уярааж уйлуулж яваа дуучин залуу маань тун саяхан Мобиком-оос 70 сая төгрөг салгасан сурагтай. Улайм цайм уран бүтээлээр нь бизнес хийчихээд шор долоолгодоггүй үүрэн телефоны тэргүүлэгч оператортой нийтийн дууны ханхүү нэлээд ширүүн "дайтсан". Ямар сайндаа л ялалт байгуулахын тулд "өлсгөлөн зарлана" хэмээн сүрдүүлж явсан мань хүн амжилтгүй сонгуульдаж, багагүй шатсан шархаа сая нэг нөхөв бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.