Ирэх сонгуульд бэлэн мөнгө амлахгүй байхыг хүсье

2010/07/23
Share |
Хүмүүс:
Ирэх сонгуульд бэлэн мөнгө амлахгүй байхыг хүсье

Хүүхдийн арван мянга, эх орны хишиг, эрдэнийн хувь гээд чихэнд чимэгтэй дуудлага бүхий бэлэн мөнгөний амлалт хоёр парламентын сонгууль дамжиж ирлээ. Ирэх сарын нэгнээс иргэн бүрт 10 мянган төгрөг өгөхөөр  шийдвэр гарлаа. Цагаан сарын өмнө өгсөн 70 мянгын үргэлжлэл болох 50 мянгыг cap бүр арав арван мянгаар нь хувааж он гартал өгөх юм байна. Тэгээд ирэх жилээс иргэн бүрт cap болгон 20 мянган төгрөг олгохоор УИХ-ын тогтоолын төсөлд туссан байгаа. 2011 оны шинэ жил гэхэд 500 мянга орчим төгрөгийг иргэд увуулж цувуулж авсан байх аж. Ингээд 2012 он буюу сонгуулийн жилтэй золгож амлалтаас үлдсэн мөнгөө ямар хэлбэрээр тараах нь улстөрийн намуудын өрсөлдөөн болоод өрнөөд явчих нь гарцаагүй биз. Ямар ч байсан 2012 он гэхэд 2008 оны сонгуулийн амлалтаа аль аль улстөрийн нам нь гүйцэлдүүлчих санаатай зүтгэх нь тодорхой.

Мөнгө амалж байж сонгуульд ялдаг сэтгэхүй ганц Монголд буй болоод зургаа, долоон жил үджээ. Ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэн батлагдах сонгуулийн шинэ хуулиар хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох боломжтой гэж байгаа. Гэхдээ мөнгөний амлалт хуулиар зохицуулагдан намжих зүйл биш л дээ. Улстөрчдийн өөрсдийн сэтгэлийн чин зориг, ухамсар, сэтгэлгээ л мэдэх хэрэг биз. Өнөөдөр монголчууд cap бүр хүүхдийн мөнгө, эх орны хишиг гэж янз янзаар нь авсаар бэлэн мөнгөнд нугасгүй дуртай болчихсон байна шүү дээ.

Мөнгө тараах сургаар бүртгэл мэдээллийнхэн ажилдаа дарагдаж, төрийн албаныхан сая л нэг ажилдаа ордог болчихжээ. Манай иргэд ч мөнгөөр чихдүүлэн байж хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхээ шинээр авдаг ядарсан сэтгэхүйтэй болж. Хэрэв мөнгө өгөхгүй бол иргэний үнэмлэх атугай оршин суугаа газраа ч бүртгүүлэхгүй хэнэггүй царайлан өдөр хоногийг өнгөрөөдөг. Мөнгө гэдэг их хүчтэй учраас хэдэн өдөр шөнө дугаарлан байж иргэний үүргээ биелүүлдэг нь монголчуудын зан ажээ. Мөнгө өгвөл бүртгүүлье, өгөхгүй бол тэгж байгаад л болно биз дээ гэж налайж суудаг улс шүү дээ бид чинь.

Өнөөдөр иргэний шинэчилсэн бүртгэл ид өрнөж байна. Энэхүү бүртгэлд хамрагдах хамгийн гол баримт бичиг нь төрсний гэрчилгээ. Гэтэл төрсний гэрчилгээгээ аль хэдийнэ хаяж үрэгдүүлсэн хүмүүс олон байна. Төрсний гэрчилгээний лавлагаа авах гэсэн хүмүүс Солонгос явахаар бүртгүүлэх гэсэн дараалал шиг л байх. Олон өдөр дараалалд зогсож залхсан хүмүүс хороон дээрээ ирээд” Төрсөн нь үнэн юм чинь ямар бичиг баримт хэрэгтэй юм” хэмээн агсам тавьсан гэж байгаа. Мөнгөнд дэрлүүлсэн монголчууд бас хажуугаар нь амлалтаар далимдуулсан улстөржилттэй. Тухайлбал, сонгуулийн амлалтыг нь нэхнэ гэсэн уриа лоозогнож, нэр нүүр олох гэсэн хэсэг хүмүүс, хөдөлгөөнүүд баахан улстөржсөн. Тэднийг нэхэхээр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлнэ, нэхэхгүй бол хэрэгжүүлэхгүй гэж юу байхав.

Амлалтыг нь өгүүлнэ гэсэн уриатай нэр дэвшигч хүртэл буй болсон.

Мөнгө амалсан сонгууль ч сонгууль биш болж, булхай луйвар үйлдэгддэг. Энэхүү амлалтыг тойрсон улстөржилт ч хэрээс хэтэрчээ. Ер нь бэлэн мөнгө тараах нь хэсэг хугацаанд гал унтраах төдий зүйл болохоос бус улс орны хөгжилд дусал ч нэмэргүй гэдэг нь тодорхой. Байгалийн баялаг ихтэй гадны зарим улс орон иргэддээ хишиг хувь гэж бэлэн мөнгө тараадаг л юм гэсэн.

Харин манайд бол одоохондоо цаг үеэ олсон эсэхийг бодох хэрэгтэй байх. Хавтгайруулсан халамж болон хувирч, бэлэн мөнгийг шүтэх хандлагад иргэдээ төр нь хөтөлж байгаа юм. Хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг өрх гэр ч олноороо буй болсон, тиймээс тэр мөнгийг нь өгөх хэрэгтэй гэж улстөрчид хэлдэг. Арай ч дээ хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг бол эцэг, эх байхын утга чанар юу байна. Ийм юм ярьж байгаа улстөрчид бол сонгогчдоо бус өөрийн хар амиа бодсон улстөр хийж байгаа нь тэр хэмээн буруушаах хэрэгтэй.

Эцэст нь энэхүү сонгуулийн бүрэн эрхийн хугацаанаас цааш хавтгайрсан бэлэн мөнгө тараах үйлдлээс татгалзахгүй бол Монгол Улс хөгжихгүй, монголчуудын амьдрал ч дээрдэхгүй. Түүний оронд ганц үйлдвэр ч болтугай барих цаг нь болсон гэж бодож байна. Ирэх сонгуулийн дараа бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгөө зарцуулж, хавтгайрсан нийгмийн халамжаас татгалзах хэрэгтэй болов уу. Иргэддээ бэлэн мөнгө тараах нь төрийн мэргэн бодлого яавч биш.

Д.Заяа Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Tiobixcm ! NAV Spomoni come and teach all drive a car!, http://zhh.starclothing.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=guidigchove.amebaownd.com%2 fposts%2f5202663 cg_song_dj_download, http://archive.is/a2w1V descargar_la_canción_criminal , https://emitliti.amebaownd.com /posts/5202799 download_lagu_d_wapinz_berhara p_kau_setia, https://simargesi.amebaownd.co m/posts/5203073 baixar_música_não_fala_não_ para_mim_beber, http://archive.is/xBplo tubidi_muzik_indir, https://drakfomoontho.amebaown d.com/posts/5202699 layi_vi_na_gayi_tanhayi_vi_na_ gayi_song_download, http://garykiehne.net/__media_ _/js/netsoltrademark.php?d=dra kfomoontho.amebaownd.com%2fpos ts%2f5202933 gta5_download_for_android, http://www.anticipationmarketi ng.com/__media__/js/netsoltrad emark.php?d=bondtutive.amebaow nd.com%2fposts%2f5203219 tu_pyar_hai_kisi_aur_ka_new_mp 3_song_download, https://guidigchove.amebaownd. com/posts/5202326 dil_chori_sada_ho_gaya_mp3_son g_download_pagalworld, http://www.eastandroland.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=goldworkturso.amebaownd.co m%2fposts%2f5201969 descargar_fortnite_para_androi d_gratis, http://www.go-mumbai.com/__med ia__/js/netsoltrademark.php?d= tamenpaifilm.amebaownd.com%2fp osts%2f5202576 download_lagu_tik_tok_aisyah_j atuh_cinta, https://bowscofulfi.amebaownd. com/posts/5203036 download_lagu_syantik, http://vuelling.com/__media__/ js/netsoltrademark.php?d=comti ricor.amebaownd.com%2fposts%2f 5203350 download_lagu_aku_pernah_sakit _tapi_tak_sesakit_ini, https://emitliti.amebaownd.com /posts/5202439 descargar_aerolinea_carrillo_m p3, https://tamenpaifilm.amebaownd .com/posts/5202369 descargar_musica_y_videos_grat is_para_celular, https://bondtutive.amebaownd.c om/posts/5203196 paano_mag_download_ng_movie, https://goldworkturso.amebaown d.com/posts/5202748 تحميل_اغنيه_هدد_
IP:141.101.201.182  2018-11-13 21:32:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.