Хүмүүс: Ч Ундрал | |
Хүүхэд залуучуудад зориулсан сонгодог хөгжмийн зуны сургалт ажиллуулж байгаа "Hero entertainment" студийн хил дамнасан шинэ уран бүтээлийн сураг дуулдаад багагүй хугацааг үдэж буй. ОХУ-ын алдарт жүжигчин Сергей Безруков, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, Номинталст хамтлагийн ахлагч Батсүх нарын "галактик" бүрэлдэхүүнтэй "Татар ажиллагаа"-нд Баатар найруулагчийн хайртай эхнэрт тохирох дүр байхгүй бол ёстой "алдас болно" биз. 25 жилийн дараах хайрын түүхийг Үрлээгийн охины дүрээр үргэлжлүүлсэн жүжигчин Ундралд сэтгэл дундуур хоцорсон үзэгчид харин "дахиад л Ундрал" хэмээн тун ч тээршаасан байдалтай хүлээн авч байна билээ.