Хэн хариуцлага хүлээх вэ?

2010/07/26
Share |
Хүмүүс:
 Хэн хариуцлага хүлээх вэ?

Тухайн улс орны хөгжлийг барилга байгууламж, гудамжаар явах машины тоо, иргэд нь өдөрт гадуур хэдэн удаа хооллож байгаагаар нь тодорхойлдог энгийн арга байдаг. Энэ аргаас үзвэл манай улс нэлээд хөгжилтэй улсад орж магадгүй. Гэвч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дээрх гурван үзүүлэлт өнгө үзэмж, чанараараа хаана нь хүрэх бол. Ард түмний нүдээр манай улсад шинээр хийж хөгжүүлэх олон зүйл байсаар байгаа ч  сонгуульд нэр дэвшигчид тэр зүйлийг олж хараад хийхийн оронд  иргэдэд зүгээр  мөнгө өгнө гэж амлаад байна. Нэгэнт амласан учир энэ удаа өгөхөөс аргагүй. Цаашдаа сонгуульд мөнгө амлах асуудлыг хуулиар хориглож зохицуулахгүй бол манайхан “үнэгүй юманд нугасгүй” гээд л авна. Мэдээж мөнгөнд дургүй хэн байхав. Гэвч мөнгийг өөрөө хөдөлмөрлөж, авсан цалингаараа хүслээ биелүүлвэл амьдрал амттай  болно. Зүгээр суугаад л мөнгө аваад байвал иргэдийн хүсэл мөрөөдөл эзгүйрч, ажил хийж чаддаг хүнгүй болох биз. Ажил хийж бусадтай харилцаатай байж тухайн хүн өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа мэдэж, өөрөө өөртөө итгэлтэй амьдарна. Иргэдийн амьдрах итгэлийг алдуулж байгаа хариуцлагыг хэн хариуцах вэ?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.