Хүмүүс: Зориг Алтай | |
УИХ-ын гишүүдэд нэг тэрбум төгрөг зориулахаар төсөв батлахад хамгийн их эсэргүүцсэн нь УИХ-ын гишүүн З.Алтай. Тэрбээр МАХН, АН-ын гишүүд ирэх сонгуулийн сурталчилгаа хийх гэж тэрбум төгрөг баталлаа гэж шүүмжилсэн.
Гэсэн ч гишүүдийн гэх тодотголтой тэрбум төгрөгийг хэлэлцэлгүй УИХ-ын хаврын чуулган завсарласан билээ. Гишүүд ч аль хэдийн тэрбум төгрөгөө тойрогтоо зарцуулаад эхэлчихэж.
УИХ-ын гишүүн З.Алтай л гэхэд 100 сая төгрөгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын тунель дэх усан оргилуурыг засч, орчныг нь цэцэрлэгжүүлсэн байна.
Улс төрийн тойм