Улс төрчид бүгд хууль зөрчигчид

2010/07/27
Share |
Улс төрчид бүгд хууль зөрчигчид

Монголын төрд алба хашиж буй гишүүдтэй холбоотой хэргүүд хууль, шүүхийн газарт ар араасаа тасралтгүй цуварч байгаа нь энгийн үзэгдэл болон хувирчээ. Хууль зөрчинө гэдэг эмх замбараагүй байдал үүсэх гол шалтгаан болдог. УИХ-ын гишүүн Л.Гүндалай, С.Эрдэнэ, О.Чулуунбат, зэрэг эрхэмүүдийн үйлдэл нь тэдний өргөсөн тангарагт харшилдаг. 
Гишүүд төрийн суудалд суухаас өмнө Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар гишүүн бүр ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ төрийн сүлдэнд тангараг өргөдөг.
Гэвч тэд төрийн хуулийг доромжилж байна уу, өөрсдийгөө юу, эсвэл ард иргэдийг үү? Тэдний удаа дараагийн энэ үйлдэл нь төрийн суудлыг ашиглан өөрийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж шударга бусаар ажиллаж байгааг баталсаар байна.
Энгийн жишээ гэхэд л хүүхэд, хөгшидгүй мэдэх Үндсэн хуулинд заагдсан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтаас эхлээд иргэний хууль, эрүүгийн хууль болон бусад хуулийг тэд өөрсдөө баталдаг хэр нь давхар давхар хууль зөрсөөр л. “Хүн бүр” гэсэн тодотголыг авч үзвэл хууль зөрчөөд байгаа дээд  суудлынхан хүн биш гэсэн үг үү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.