Даян аварга фигур зааж байна

2010/07/29
Share |
Даян аварга фигур зааж байна

Монгол улсын даян аварга А.Сүхбат эр бяраа алдаагүй ид залуу насандаа зодог тайлах, цочир шийдвэр гаргасанд олон хүн одоог хүртэл харамсаж явдаг. Залуу аварга маань хэдий зүлэг ногоон дэвжээнээ зодоглохоо больсон ч "Олимп" сургуулиасаа олон сайхан бөх төрүүлсэн чадварлаг багш. Зодог тайлснаасаа хойш өөрийн бизнесээ эрхлэн амжилттай ажиллаж байсан даян аварга маань Өнгөрсөн жилээс цагаан хоолтон болсон тухайгаа дуулгахад гайхаж хоцорсон хүн олон байв. Тэгвэл энэ наадмаар жижигхээн дээл өмссөн жижиг Сүхбат аварга маань үнэхээр "фигур" зааж байсныг нуух юун. Ид барилдаж явахдаа 120 кг байсан аварга маань дан цагаанаар хоололсны хүчинд даруй 30 кр хаясан гэнэ билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.