Хүмүүс: Самбуу Ламбаа | |
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танд амаржсан эх, нярай хүүхдийг гэсэн чин сэтгэлтэй, сэтгэлээсээ ажиллах хүн олдохгүй байна уу. Өнгөрсөн өвөл клиникийн нэгдүгээр амаржих газарт хүйн халдвар гарснаас болж амаржих газрын дарга огцорч шинэ дарга томилогдсон. Харамсалтай будаг нь үнэртсэн шинэ байрны шинэ дарга хуучин даргаасаа дээрдсэнгүй. Амаржих газарт дахин хүйн халдварын шинж илэрчээ.
Шинэ дарга эх, нярайг анхаарах ажилдаа бус өөртөө ашигтай талруугаа илүү ажиллаад байгаа юм биш үү. Ажлын ачааллаа даахгүй өдөр шөнөгүй ажилладаг цөөхөн эмч нарынхаа тоог нэмэхийн оронд урьд өмнө байгаагүй бөөн хэлтэс, хэсгийн дарга нарыг нэмээд л. Хол толгой нь олдохгүй олон даргатай газарт хэн хэнийхээ үгэнд орж, хэн нь эх, нялхасаа харж халамжлах бол.