Хүмүүс: Батбаяр | |
Энэ цагийн хамгийн бэлтэй, нэртэй хосууд болох УИХ-ын гишүүн Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан хоёрын хувийн бизнес салбар бүрт цэцэглэж байгаа. Хувийн телевиз, эмэгтэйчүүдийн эмнэлэг, зочид буудал, зоогийн газар төдийхөнөөр хязгаарлагдахгүй эрхэм гишүүний гэр бүлийн бизнес хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт ч хүч түрэн орж ирлээ. Тэр ч бүү хэл ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг Кекюшүзаны ноосны үйлдвэр ард түмний уур бухимдлыг тун ч айхтар төрүүлж байгаа гэх. Хамгийн харамсалтай нь эрх мэдэл нь хэтийдсэн эрхэм гишүүний "бяранд" дарагдаад СХД-ийн Баянхошууны оршин суугчид арьс ширний үйлдвэрийнх нь үнэр танарыг тэсэж суугаа дуулдана билээ.