Хэн, ямар авлигын хэргээр шалгагдаж байгаа вэ?

2010/08/02
Share |
Хүмүүс:
Хэн, ямар авлигын хэргээр шалгагдаж байгаа вэ?

1.    Л.Гүндалай, УИХ-ын гишүүн. Эрүүл мэндийн сайд байхдаа 2.4 тэрбумын төсөвт өртөгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерт  хамаатныхаа компанийг ялуулах замаар улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг авлига, албан тушаалын үйлдлүүдээр шалгагдаж байгаа.
2.    О.Чулуунбат, УИХ-ын гишүүн. “Монголбанк”-ны ерөнхийлөгч байхдаа 200 сая ам.долларын баримтат аккредитив гаргах гэрээ байгуулсанаас 3 сая  ам.долларын хүү төлсөн, гадаадын банкуудад валютын нөөцийг байгуулж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа.
3.    Р.Бат-Эрдэнэ, МИАТ-ын гүйцэтгэх захирал. Хууль бус шийдвэр гаргаж хөрөнгө шамшигдуулсан, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар гаргасан зэрэг бусдад давуу байдал олгосон хэргээр шалгагдаж байгаа.
4.    Ц.Галсандамба, Завхан аймаг дахь Тагнуулын газрын ажилтан. Их хэмжээний мөнгийг хууль бусаар хил давуулах гэж байсныг мэдсэн хэрнээ таслан зогсоогоогүйн төлөө 17 сая 185 мянган төгрөг хахуульд авсан авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүхээс 5.6 жилийн хорих ял оноож, хахуульд авсан мөнгийг төрийн өмчид шилжүүлсэн.
5.    Ө.Сүхбаатар, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер. Чанарын шаардлага хангаагүй орон сууц хүлээн авсаныхаа хариуд БНХАУ-ын “Шиндү” компаниас 94 сая төгрөгийн гурван өрөө байр авсан авлига, албан тушаалын хэргээр Баянгол дүүргийн шүүхээс 5.3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Нийслэлийн шүүхэд давж заалдан, мөрдөн байцаалтад буцаалгасан.
6.    Ц.Ганболд, НХХЯ-ны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга. Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл өгөхдөө ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлнө хэмээн  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Сүрэг агт” компаниас 130 сая төгрөг авсан авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноож, хахуульд авсан мөнгийг улсын орлого болгосон.
7.    Б.Хурц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга. МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнээс үгсэн хуйвалдаж давуу байдал олж авсан зэрэг хэд хэдэн үйлдлээр шалгагдаж байгаа.
8.    Т.Рэгзэн, Зам-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч. Их хэмжээний мөнгө хууль бусаар хил давуулахад тусалсныхаа төлөө 500 мянган төгрөг хахуульд авсан  авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүхээс 5.508 сая төгрөгийн торгуулийн ял оноож, гаалийн байцаагчаар ажиллах эрхийг нэг жил хассан.
9.    Т.Батболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга. “Олон овоот гоулд” компанийн 74 кг алтыг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байсныг эздэд нь хууль зөрчин олгосон авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалган прокурорт шилжүүлсэн боловч нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгосон.
10.    Ш.Булган, ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр анги буюу Тоосгоны хорихын дарга. Хоригдлуудын ар гэрээс хахууль авсан байж болзошгүй, татвараа нуун дарагдуулсан, татварын байцаагчид хахууль өгсөн авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа.
11.    М.Ариунбаяр, АМГ-ын Геологи, уул уурхайн албаны дарга. 2000-2008 онд улсын хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг эрх мэдлээ ашиглан нөөцийг нь буруу мэдээлж, нөөц ихтэй газруудыг хамаатан садандаа олгож, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад зарсан хэргээр шалгагдаж байгаа.
12.    Д.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дарга. Дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авч, давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа.
13.    Г.Даваа, ИНЕГ-ын дарга асан. Эрх мэдлээ ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгагдаж эхэлж байгаа.
14.    Г.Тогтохбаяр, Монголбанкны Дотоод хяналтын газрын захирал. “Анод” банкинд болж буй үйл явц, дотоод хямралыг мэдсээр байж нуун дарагдуулсан хэргээр шалгагдаж байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.