Хилчдэд цаазаар авах ял оноолоо

2010/08/02
Share |
Хүмүүс:
Хилчдэд цаазаар авах ял оноолоо

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах цэргийн 0129 дүгээр ангийн Шанагын заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гурван хүний амь насыг хөнөөн, нэг хүнийг шархдуулж, зэвсэглэн зургаан хүн барьцаалан оргосон хэрэг гарсан билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрөгч баасан гаригт хаалттай хэлэлцлээ.

Нийслэлийн прокурорын газраас байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, Р.Энхжаргал нарт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын амь насыг санаатай хороосон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан шунахайн сэдэлтээр, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, бусдыг барьцаалсан, бүлэглэсэн, нийтэд аюултай онц харгис хэрцгий аргаар олон хүнийг хөнөөсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 112,147 дугаар зүйлд заасан “Хүний амь насанд заналхийлж зэвсэг ашиглан олон хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгө болон байлдааны галт зэвсэг хууль бусаар олж авсан, авч явсан, цэргийн хөрөнгө дээрэмдсэн” гэсэн үндэслэлээр тэднийг яллахаар прокурор саналаа бичжээ. Байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар харуулын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгаланг буудаж, амь насыг хохироогоод улмаар 02.00 цагийн үед заставтаа заставын орлогчоор түр ажиллаж байсан ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарын амь насыг хөнөөж, дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан юм.

Тэднээс байлдааны АКМ маркийн буу зургаа, дөрвөн магазинтай 91 ширхэг сум, АПС маркийн гар буу гурав, 19 ширхэг сум, СБД буюу мэргэн буудагчийн винтов болон дохионы буу тус бүр хоёр, дохионы пуужин 18, хутган жад гурвыг хураасан юм.

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрөгч баасан гаригт 10.00 цагт эхэлсэн шүүх хурал 17.00 цагийн үед шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга нарт ялын дээд хэмжээ, Р.Энхжаргалд 25 жилийн хорих ял оноосон юм. Энэ оны гуравдугаар сарын 4-нд уг хэргийг тус дүүргийн шүүх хэлэлцээд дээрх ялыг ногдуулсан.

Харин Нийслэлийн шүүхээс Ц.Сод-Эрдэнийг хүнд шархдуулсан хэрэгт нь зайлшгүй шалгаж тодруулах зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Улмаар заставын орлогч, ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин М.Энх-Амгалан, Э.Бямбасүрэн нарын амь насыг хөнөөсөн гэсэн зүйлчлэл дээр нэмж, Ц.Сод-Эрдэнийг Э.Оюунболд, Р.Энхжаргал нар хөнөөхийг завдсан гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүх уг ялыг оноосон байна.

Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Четыре направлРµÐ½Ð¸Ñ торговлР¸ в Ð˜Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚, b2b,b2c,c2c,c2b Даффи — ВикипедР¸Ñ купить МефедроР½ Апатиты ЗакладкР¸ россыпь в СеверовР¸Ñ‡Ðµ-куриÐ
IP:141.101.132.202  2018-06-22 04:11:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.