Хүмүүс: Д Дэмбэрэл | |
УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ? гарчигтай мэдээллийг цуврал болгон нийтлэхээр боллоо. Тухайн гишүүний боловсролоос гадна төрсөн газар, ажилласан байдал, шагнал урамшуулал зэргийг орууллаа. Уншигч танд таалагдана гэдэгт итгэж байна. Цуврал мэдээллийн анхны хэсэг Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлээс эхлэж байна.
Дамдины ДЭМБЭРЭЛ, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн.
Төрсөн огноо: 1941 оны 4 сарын 15
Төрсөн газар: Ховд аймгийн Манхан сум
Үндэс угсаа, гэр бүл: Захчин, ам бүл 6
Төгссөн сургууль, мэргэжил:
1960 онд Ховд хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль
1964 онд Эдийн засгийн дээд сургууль, Худалдааны эдийн засаг технологи зохион байгуулалт мэргэжлээр
1977 онд ОХУ-ын Москва хотын Нийгмийн Ухааны Академи тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Удирдахуйн ухааны магистр
Ажилласан байдал:
1964-1968 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга
1968-1970 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төр, гэгээрлийн кабинетэд эрхлэгч, лектор
1970-1972 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
1972-1975 онд МХЗЭ-ийн Төв хорооны эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч
1977-1984 онд МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч
1984-1990 онд МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, группын ахлагч
1990-1992 онд Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
1992 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
1992-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга
1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн
1996-2000 онд УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга
2000-2004 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2006-2008 онд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
2008 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
Шагнал:
1971 онд Ардын армийн 50 жилийн ойн медаль
1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль
1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль
1986 онд Алтангадас одон
2000 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль
2004 онд Эдийн засгийн тэргүүний ажилтан
2005 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
Гадаад хэл: орос