Жавхлан зөвхөн эх орондоо "орлогдоно"

2010/08/02
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Жавхлан зөвхөн эх орондоо

Америк дахь Монгол түмэндээ ая дуугаа өргөж яваад ирсэн дуучин  Жавхлан шинэ цомгийнхоо ажилд ороод удаагүй байна. Өнгөрсөн хугацаанд улс төржөөд, ухаан санаа нь бараг л орж гарсан түүнийг ашгүй нэг аялан тоглолтоор явахад нь юм үзэж нүд тайлаад ирэг хэмээн баярлаж хоцорсон хүн бий. Харин дуучин Жавхланд юм үзэж, нүд тайлахын хэрэг байгаа ч үгүй бололтой. Ямар сайндаа л тив алгасан тэнд очсон хэрнээ ганц ширхэг түлхүүрийн оосор ч худалдаж аваагүй дуучин залуу Монголчуудынхаа “буй юм” (буян) хишгийг алгаа хөлөртөл атгасаар авч ирсэн гэх юм билээ. Өртөг өндөртэй Өрнөд олон жил ажиллаж, амьдарсан хүмүүс 60 доллар төлөөд ээж, аав, нутаг усныхаа тухай хэдэн сайхан дуу уйлж, дуулан байж сонсоно гэдэг хэтийдсэн төлбөр санагдаагүй биз. Тиймдээ ч Америкийн Монголчуудыг 12 хоногийн турш байлдан дагуулаад ирсэн дуучин Жавхланг дэлхийн өнцөг булан бүрт нутагшсан элэг нэгтнүүд нь харуулдсаар байна. Дуучин залуу харин хэдэн ч төгрөгөөр хаана ч тоглосон бүгдийг нь Монголдоо орлогодоно гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.