Залуу дуучин Номин кинонд тоглож байна

2010/08/02
Share |
Хүмүүс: Э.Номин | 
Залуу дуучин Номин кинонд тоглож байна

“Хайрын охин” “Нар ойрхон жаргадаг” “Бодол” дуунуудаараа олны танил болсон дуучин Номин энэ зуныг эх орондоо үр бүтээлтэй өнгөрүүлж буй. Аав нь Энэтхэгт суух Монгол улсын элчин сайд болохоос өмнө Номин “Nature sound” студийн шилдэг төгсөгч, Дашка багшийнхаа хайртай шавь нь байсан. Англи, Франц хэлтэй дуучин бүсгүй Европ хэл, соёл судлал харилцаа хэмээх хос мэргэжлээр Энэтхэгт суралцдаг аж. Хэдий чадварлаг хоолойтой хэмээн үнэлэгддэг ч хичээл ном ихтэйн учир уран бүтээлдээ барагтай цаг зав гаргадаггүй. Тэгвэл энэ зун дуучин Номин  нутагтаа наадамлан, шинэ дуугаа бичүүлж, клипжүүлэхийн хажуугаар уран сайхны кинонд анх удаа дүр бүтээж байгаа аж.  Харин дуучин бүсгүй бүгдийг сюрприз байлгахыг хүсэж байгаа болохоор ямар найруулагчийн юу гэдэг уран бүтээл болохыг нь тас нууж байгаа гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.