УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ? Н.Энхболд

2010/08/02
Share |
Хүмүүс: М Энхболд | 
УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ? Н.Энхболд

УИХ-ын гишүүд ямар боловсролтой вэ? цувралын хоёр дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболдын мэдээллийг орууллаа.

Нямаагийн ЭНХБОЛД, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга.

Төрсөн огноо: 1957 оны 1 сарын 6
Төрсөн газар: Завхан аймгийн Улиастай сум
Үндэс угсаа, гэр бүл:  Халх, ам бүл 4

Төгссөн сургууль, мэргэжил:
1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1990 онд ОХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Удирдлагын ухааны магистр  

Ажилласан байдал:
1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
2000 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2008 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

Шагнал:
2001 онд Алтангадас одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл: англи,  орос 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.