Их аваргын эхнэр сайн үйл бүтээж байна

2010/08/03
Share |
Их аваргын эхнэр сайн үйл бүтээж байна

Холливудын алдартнууд, улс бүрийн тэргүүн хатагтай нар гээд нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг, олны танил хүмүүс сайн үйлсийн төлөө “за” гэж хэлдэг сайхан жишиг манай улсад ч гэсэн тогтож эхлээд байна. Тэр жишгээр их аварга Дагвадоржийн гэргий Тамирын дэмжлэгээр Японы нэгэн байгууллага зүрхний хүнд өвчтэй Аруингоо охины хагалгааны зардлыг дааж, эрүүл саруул болгожээ. Их аваргын эхнэр хагалгаа амжилттай болсонд баяртай байгаа илэрхийлээд "Би ч гэсэн хоёр хүүхэдтэй эх хүн тул эх хүний зовлонг ойлгоно” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Агаар, усны бохирдол гээд олон хүчин зүйлсээс үүдсэн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд манай улсад нэлээдгүй төрөх болсон. Хүнд хэцүү цагт их аваргын эхнэр шиг халуун гараа сунгах урлаг, спортын алдартнууд улам олон болоосой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.