Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Японы мэргэжлийн сумо-д 25 дахиа түрүүлээд их спортоо орхисон дай ёкозуна Дагвадоржийн албан ёсны зодог тайлах ёслолын ажиллагаа ирэх 10-р сарын 03-ны өдөр болох гэж байна. Сумогийн холбооноос элдэвээр хавчиж, шахаагүй бол асашёрюү Тайхо аваргын дээд амжилтыг эвдэх байсан хэмээн халаглаж харамсах хүмүүс байдаг. Хэдий тийм ч их аварга маань зодог тайлсныхаа хүчинд энэ жил тухтайхан наадамлаж, хурдан хүлгээ айрагдуулаад авсан. Сүүлийн жилүүдэд түүнд хурсан их хайр, их атаархал, их өширхөлийн өнө стрессийг үлдэн хөөгөөд аварга маань дараагийн карьераа мөд эхлүүлнэ биз. Фэнүүд нь харин түүнийг нохой зодоон, үндэсний бөх, улс төр, уул уурхайн бизнесийн салбаруудын аль нэгийг сонгоно хэмээн тааварлаж суугаа гэх. Дашрамд хэлэхэд их аваргын зодог тайлах ёслолд эх орноос нь 500 төлөөлөгч оролцохоор Наран улсыг зорих аж.