Олимпийн аварга маань ихэр хүүхэдтэй болох уу?

2010/08/04
Share |
Олимпийн аварга маань ихэр хүүхэдтэй болох уу?

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Н.Түвшинбаяр ихрийн удамтай айлын отгон хүүхэд гэдгийг мэдэх хүмүүс мэр сэр байдаг. Олимпийн аварга маань энэ жил үрийн зулай үнэрлэж, ууган хүүдээ Манлай хэмээх бэлэгдэлт нэр хайрласан. Тун саяхан тэрээр Булган нутагтаа очин, амраад ирэх зуураа нутаг нугын амьтан ах дүүсээсээ ихэр хүүхэдтэй болох үүрэг даалгавар авсан гэнэ шүү. Үүрэг хүлээсэн олимпийн аварга маань ирэх жилээс ихэр хүүхэдтэй болно байх хэмээн зөгнөсөн байна билээ. “Амны билгээс ашдын билэг” гэж аварга маань мөд ихэр хүүхдүүдтэй болох биз ээ. Дашрамд дуулгахад Бээжингийн олимпоос хойш бэртлийн улмаас уралдаан тэмцээнд оролцоогүй баатар маань тун саяхнаас бэлтгэлдээ эргэн ороод байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.