"Монгол газар" тэргүүтэй компаниудын үйл ажиллагааг зогсоов

2010/08/04
Share |
Хүмүүс:

БОАЖЯ, МХЕГ-аас гарсан ажлын хэсгийнхэн Орхоны эрэгт 15 хоног ажиллаад иржээ. Ажлын хэсэг Орхон гол асар их бохирдсон болохыг тогтоосон байна. Тиймээс голын эх ундарга дээр алт олборлолт явуулж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэнэ. Учир нь алтны компаниуд голын урсац бүрдүүлэх цутгал голуудын ойролцоо зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, гадаргын усны бохирдол үүсгэн, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулжээ. Ажлын хэсгийн шалгалтаар “Монгол тазар”, “Кеонарда”, “Алтан ёндоо”, “Этоц”, “Домогг судар”, “Өрнөлт судар”, “Кеналхап” зэрэг компани ноцтой зөрчил гарган үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн “Монгол газар” компанийн хууль бус үйл ажиллагааг таспан зогсоож, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлаар орон нутгаас дүгнэлт ирүүлэхийг хүсчээ. Мөн Ашигт малтмалын газраас “Монгол газар” компанид үйл ажиллагаа нь зогсоохоо мэдэгдсэн байна. Алт олборлогчдоос болж Орхон улаанаараа эргэлдэж байгаа учраас учирсан хохирлыг дээрх нэр бүхий компаниудаар гаргуулах аж.

А.ТЭЛМЭН ҮНЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.