"Үдшийн үлгэр"-ийн" баатрууд" хаачсан бэ?

2010/08/04
Share |
Хүмүүс: Цэлмүүн | 

Бидний мэдэх Келли Кларксон, Керри Андервүүд, Крис Аллен, Тейлор Хикс, Жордан Спаркс, Дэвид Күүк нар “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн ялагч билээ. Тэд өнөөдөр дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан, үнэт эрдэнээр үнэлэгдэх од болжээ.

Үүнээс үзэхэд “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн тайз дэлхийн хөгжмийн урсгалыг тодорхойлдог болсон нь илт. Учир нь “Америкийн шүтээн” нэвтрүүлэг зургаан ялагч тодруулахдаа 19.7 сая америкчуудын сэтгэл зүрхийг догдлуулж чаджээ. Харин дараа нь Леона Льюис гэгч “галзуу хоолойтой” бүсгүй “Х Factor” нэвтрүүлгийн ялагч болсон.

Тэрбээр шоу өндөрлөсний да раахан уран бүтээ лийнхээ ажилд орсон бөгөөд өнөө хэр нь эрчээ а л д а а г ү й яваа. Түү ний уран бү тээл д э л х и й д а х и н а а цуурайтаж, монголчуудын амандаа аялж явдаг дууны нэг болсон билээ. Америкийн эдгээр алдарт шоуг дуурайж “Britian’s got talent” буюу “Авьяаслаг британичууд” нэвтрүүлэг олны хүртээл болсон.

Энэ нэвтрүүлгийн ялагчид ч гэсэн хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж, ялагч нэрээ өндөрт өргөж яваа юм. Үүний нэгэн жишээ бол зургаан настай Конни Тэлбот гэх “сахиусан тэнгэр” билээ. Түүний “Over ther rainbow” нэртэй анхны цомог 2007 оны арваннэгдүгээр сард UK chart-д 35 дугаар байр эзэлсэн нь гайхамшигтай том амжилт юм. Конни Тэлбот долоон нас хүрмэгцээ “Released” цомгоо худалдаанд гаргасан бөгөөд цаашдын уран бүтээлийнхээ тухай ярьж байгаа нь “томчуудын” талархлыг хүлээж байгаа юм.

Үүнээс гадна шилдэг дуучин шалгаруулах шоуны оролцогчийн дүрс бичлэгийг youtube. com сайтад байрлуулдаг нь нийтийн анхаарлыг татаж байгаа эсэхийг үзэгчид хянаж болно гэсэн үг. Жишээлэхэд өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн "Авъяаслаг украинчууд" шоуны ялагч "Элсэн хатагтай" хочтой Ксиния Симоновагийн дүрс бичлэгийг сайтаас 10 сая хэрэглэгч үзсэн байна. Харин “Х Factor” нэвтрүүлгийн ялагч Леона Льюисийн дуулсан “I love always love you” дууг гэхэд л 14 сая үзэгч сонссон байна.

Энэ бол телевизийн шоуны чанар юм. Гэтэл Кристина Агуллерагийн “Beautiful" дууг “Universe best songs 2009” тэмцээний ялагч Б.Цэлмүүний дуулснаар 60,000 хүн үзжээ. Харин энэ жил шилдгээр тодорсон Б.Жавхлантөгсийн дуу 42,000 үзэгчийн хүртээл болсон байна.

ТЭД ХААНА ЯВНА ВЭ?

Хэдэн сая үзэгчтэй барууны шоуны энд хүрэхгүй ч гэлээ манай дуучдын авьяас чамлалтгүй билээ. Хэрэндээ л сайн дуучин төрүүлж, Монголын хөгжмийн ертөнцөд хувь нэмэр болохуйц хүмүүсийг “олох” гэж Л.Балхжав нэлээд хэдэн шоу зохион явууллаа.

“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаан, “Universe Best songs” болон “Оддын эрэлд” шоу биднийг дэлгэцийн урд уячихдаг “үдшийн үлгэр” байлаа. Тэгвэл “үлгэрийн баатрууд” хаачсан бэ? UBS телевизийн захирал Л.Балхжав 80 шилдэг дуучин төрүүлсэн тухайгаа ярьдаг. Харамсалтай нь Балхаагаар овоглосон 28 “дуучин”, “Universe Best songs” нэвтрүүлгийн шилдэг 50 “дуучин” хаачсан бэ?

“Оддын эрэлд” шоуны ялагчид бөөн амлалт “үлдээгээд” юу хийж явна вэ. Шилдэг дуучин тодруулах нэвтрүүлгүүд үнэхээр үлгэр байсан уу? “Оддын эрэлд” шоу нэвтрүүлгийн анхны дугаар олон үзэгчтэй хэдий ч ялагч болсон В.Энхжин Англид суралцахаар яваад “алга болсон”. Эргэж ирээд уран бүтээлээ хийх тухай яриа нь өөртэй нь хамт замхарлаа. В.Энхжинг ямар хоолойтой байсныг санах хүн одоо бараг үлдээгүй байх аа. Харин дараагийн ялагч Л.Насанбуян хэмээх бүсгүй урьд нь “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд оролцож байсан удаатай.

Тэрбээр зууны манлай дуучин Б.Сарантуяад шавь орж нэг хэсэгтээ шуугиан дэгдээж амжсан. Нэг ч уран бүтээл хийгээгүй энэ дуучин Б.Сарантуяаг залгамжлахаар бэлтгэж байгаа талаараа ярьсан байна лээ. Одоогийн байдлаар Л.Насанбуян “Нар Сар” клубт дуучин Сараагийн “Сэхүүн салхи”, “Хайрын бурхан”, “Дуучин чамдаа” дууг дуулж, үзэгчдэд сонирхуулж байгаа гэсэн. Үнэндээ “Оддын эрэлд” тэмцээнийг ивээн тэтгэж байсан “Аригу” продакшн түүнтэй уран бүтээлийн тал дээр хамтарч ажиллах амлалтаа зөрчсөн юм билээ. Гэсэн ч залуу дуучин урлагийн “ажлаасаа” хөндийрөлгүй явсаар “Music house” төвд дуулаачийн багшаар ажиллаж байгаа. Үүгээр зогсохгүй цомог гаргахаар төлөвлөжээ. Тэгвэл “Оддын эрэлд 3“ шоу нэвтрүүлэгт Н.Отгонцэнгэл гэгч 22 настай залуу бүсгүй ялагч болсон.

Үеийнхнээсээ сайн дуулдаг, тайзны соёл сайн эзэмшсэн хэмээн магтуулж байсан тэрбээр бусдын адилаар уран бүтээлээ туурвиж, дэлхийн тайзнаа гарах мөрөөдлөө ярьж байсан боловч мөн л “сураггүй боллоо”. Тэрбээр одоо Урлах эрдэм дээд сургуулийн төгсөх курсийн оюутан. "UBS TV"-ээс зохион байгуулсан "Universe best songs" наадмын тэргүүн байрын эзэн, дуучин Б.Цэлмүүнийг царай зүс сайтай, эвлэгхэн дуулдаг охин гэж үнэлдэг үзэгчид ялагчийнх нь шагналыг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн.

Гэсэн ч “Би дуучин болох хүн биш. Дуулах нь зүгээр л миний хообий. Суралцаж байгаа мэргэжлээ төгс эзэмшиж, шинжлэх ухааны салбарт ажилламаар байна” хэмээн ярьж байсан нь үзэгчдийг гонсойлгосон. Тэрбээр урьд нь оюутан миссээр шалгарчихаад Непал улсад болох дэлхийн оюутан миссийн тэмцээнд оролцох ёстой байсан хэдий ч хичээлээ сонгосон юм. Харин дуучин хүн зүрх сэтгэлээ урлагт зориулах ёстой гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна лээ. Тэгвэл шинэ дуучин төрүүлэх нэвтрүүлэгт дуучин болохгүй хүнийг ялагчаар тодруулж, шагнал гардуулах нь үзэгчдэд таатай санагддаггүй тухай яриа сонсогдоно билээ. Харин энэ жилийн "Universe best songs" тэмцээний ялагч Б.Жавхлантөгс цагдаагийн “Сүлд” чуулгад ажилладаг. Дуурийн театрт баймаар сайхан хоолойтой залуу маань уран бүтээлийн “ажлаа” орхихгүй гэдгээ олон дахин хэлсэн.

Тэр ч бүү хэл ивээн тэтгэгч олдохгүй байгаа тул бор зүрхээрээ зүтгээд үзнэ хэмээн ярилаа. Тэрбээр "Universe best songs 2010" наадмын шилдэг 25 оролцогчтой хамт кинонд тоглох гэж байгаа тул зав муутай яваа гэсэн. Ямартай ч Б.Жавхлантөгс одоогоор “хамгийн сүүлчийн” ялагч учир алга болох эсэхийг хэлэхэд эрт. “Pro sound” студийн продюссер Рагутай хамтарч уран бүтээл хийх эрхээ ямар уран бүтээл болгон хувиргахыг харах л үлдлээ.

ШОУ БИЗНЕС ЗОГССОН УУ?

Олон мянган оролцогчийг “ардаа орхиж”, цойлж гарч ирчихээд сураг алдарсан ялагчдыг өмөөрөх арга бий. Учир нь урлаг харгис, шоу бизнест дан ганц авьяас чадвараар түрий барьж болдоггүй гэмтэй. Уран бүтээл туурвихад хөгжмийн зохиолч, яруу найрагч, продюссер гээд олон хүний оролцоо шаарддаг. Гэтэл манайд шинэ дуучинд зориулан үг, ая бичиж өгөх хүн хэд билээ.

Ш.Гүрбазарын үг, Сэр-Одын ая гэдэг үгс бараг л дасал болж байх шиг. Гэтэл шинэ дуучдад шинэ аялгуу, шинэ дуу хэрэгтэй байна. Шинэ дуучинтай болох гэж олон шоу зохион байгуулж, шилдэг дуучныг тодруулсан боловч ялагчид уран бүтээл “төрүүлдэггүй” нь танил болох нь... “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд оролцож, Балхаагийн 15-ын тоонд багтаж байсан Б.Маралжингоог шоуны ялагч гэдгийг мартах дөхжээ. “Бүдүүн мисс” хочтой мань Д.Болдын “ивээл”-д орж, “B production” гэдэг их айлын босгоор алхсанаар уран бүтээлийг хөврүүлэх болсон. Б.Маралжингоо үргэлж шинэ дуу дуулдаг учраас, бүх дуу нь хит.

Харин Б.Эгшиглэн ямар ч шоуны ялагч биш ээ. Гэсэн ч Монголын рок попын ертөнцөд аль хэдийнэ байр сууриа эзэлсэн энэ охин Д.Болдын шинэ дуучин “олох” гэсэн сонгон шалгаруулалтын “ялагч” билээ. Эндээс харахад Л.Балхжав гуайн зохиодог олон мянган үзэгчтэй нэвтрүүлгийн ялагчид зөвхөн шоуны “баатрууд” гэлтэй.

АМЬД ХӨГЖМӨӨР ШОУДДАГГҮЙ

Амьд хөгжмийн шилдэг хамтлагийг шалгаруулдаг “Coкe’n Beat” наадмын анхны ялагч “Булсара” хамтлаг Монголын рок хөгжмийг төлөөлж, “Asian Beat” Азийн амьд хөгжмийн наадамд оролцож байсан түүхтэй. Тэд “Хоосон ертөнц” цомгоороо залуусыг байлдан дагуулж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон хэдий ч одоо уран бүтээл туурвихаа больсон. Гэхдээ мэр сэр хөгжмийн наадамд оролцож, ая дуугаа өргөдөг нь тул тэднийг сонсогчид мартдаггүй. Харин 2009 онд “Лемонс” хамтлаг “Coкe’n Beat” наадамд ялалт байгуулсан.

Тэд “Red”, “Ленин багшийн ойролцоо гурван давхарт” цомгоо худалдаанд гаргасан бөгөөд өдий хэр “тайзнаас буугаагүй”. Тэгвэл энэ жил “L Guards” хамтлаг шилдгээр тодорлоо. Тэд Монголын рок ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлж чадсан хамтлаг тул цаашдаа уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэж болно. Үнэндээ тэдний уран бүтээл “Coкe’n Beat” наадмаас хамааралтай биш гэдгийг нэмж хэлэхэд илүүдэхгүй байх.

Учир нь Монголын амьд хөгжмийн хамтлагууд шилдэг хэмээн цоллуулах гэж шоунд оролцдоггүй тухайгаа хэд хэдэн удаа ярьж байсан. Тэдний зорилго “Asian Beat” наадмын тайз билээ. Харин тэр тайз руу мацахад авьяас чадвар, хүсэл сонирхол бус хөрөнгө мөнгөөр дөрөөлөх ёстой юм.

-Шилдэг дуучныг шалгаруулах тэмцээний ялагчдад гардуулсан шагнал

-“Universe best songs 2009” тэмцээний ялагч Ж.Цэлмүүн - 2.000.000 төгрөг, цом, өргөмжлөл. Харин ивээн тэтгэгч Мobi- Com корпорациас нөтбүүк, хоёр жилийн эрхтэй хөдөлгөөнт интернэт, “Зоос” банкны нэрэмжит шагнал. -“Universe best songs 2010” 2.000.000 төгрөг, цом, өргөмжлөл.

-“Coкe’n Beat 2010” наадмын ялагч “L Guards” хамтлаг – нэг сая төгрөг, “Asian Beat” наадамд оролцох эрх, 1 жилийн продюссерийн гэрээний эрх, палкний хэрэгцээгээр шагнуулж байсан тохиолдол ч бий.

Харин шилдэг гитарчин гитартай болдог уламжлалтай.) “Оддын эрэлд 3” шоуны ялагчаар тодорсон Н.Отгонцэнгэл 500.000 төгрөг, “С1” телевизтэй хамтран ажиллах гэрээ.

Т.НИПОНЬ  Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Фильмы про наркотиРºÐ¸ и клубы ОбластнР¾Ð¹ нарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ диспансРµÑ€ СвердлоР²ÑÐºÐ¾Ð¹ области :: ДиспансРµÑ€Ð½Ð¾Ðµ отделенР¸Ðµ красные яблоки экстази гарант форум Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Спасск-Д
IP:185.2.32.188  2018-03-07 10:22:26
rteorkin Москва ИзмайлоР²Ð¾ СеверноРµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Йошкар-о
IP:95.181.176.27  2018-09-21 13:54:08
Ypgqsbpe let go of all the sins of the online sms, https://textuploader.com/db1u3 blank_povestki_v_politsiiu, https://textuploader.com/dbt6y parkcity_dvr_hd_592_proshivka, https://textuploader.com/dbtej otchet_o_prodelannoi_raboty_vr acha_stomatologa, https://textuploader.com/dbty8 hopeless_night_half_life_2_ska chat_torrent, https://textuploader.com/dbteh minusovka_toma_arutiunian_mama , https://textuploader.com/dbtw3 golye_turchanki_v_bane, https://textuploader.com/dbd9h maks_atkinson_vystupat_legko_s kachat_besplatno, https://textuploader.com/db1c8 aiapova_angliiskii_iazyk_9_kla ss_otvety, https://textuploader.com/db534 merjvace_vraceren_seria, https://textuploader.com/dbd32 gdz_po_frantsuzskomu_6_klass_s iniaia_ptitsa_onlain, https://textuploader.com/dbtqs dnevnik_po_praktike_sestrinsko e_delo_v_pediatrii, https://textuploader.com/dbd2c skachat_gei_porno_mp4, https://textuploader.com/db1pr pst_to_mbox_converter_crack, https://textuploader.com/dbdmu kak_narisovat_odisseia, https://textuploader.com/dbtk6 crystal_cs4280-cm_driver_for_w indows_7_32bit, https://textuploader.com/dbt9u skrytaia_kamera_v_zhenskoi_shk olnoi_dushevoi_video, https://textuploader.com/dbr1a viber_dlia_nokia_n9, https://textuploader.com/dbtzq dina_sviridova_kniga_dlia_rodi telei_skachat, https://textuploader.com/db1nv blot_4_hogov_skachat_besplatno , https://textuploader.com/dbraa analiz_stikhotvoreniia_marshak a_kot_i_lodyri, https://textuploader.com/db1ew download_game_yugioh_arc_v_pc, https://textuploader.com/dbtaa driver_ipod_mini_windows_7, https://textuploader.com/dbrs2 torrent_download_malayalam_mov ie_idukki_gold, https://textuploader.com/dbr5l esat_news_in_amharic, https://textuploader.com/dbtuq download_windows_xp_img_for_li mbo, https://textuploader.com/dbddl consultec_staircon_56_skachat_ torrent, https://textuploader.com/dbt9v crack_hamsphere_3, https://textuploader.com/dbtpr kliuch_windows_10_pro_1511, https://textuploader.com/dbduq descargar_dog_soldiers_espanol _torrent, https://textuploader.com/db18q skachat_gta_5_online_na_androi d, https://textuploader.com/dbdk8 plate_n_sheet_crack_free, https://textuploader.com/db1ef ekzamenatsionnye_bilety_na_pog ruzchik_kategorii_s, https://textuploader.com/dbtyc beautynetkorea_kak_zaregistrir ovatsia, https://textuploader.com/db1e1 download_angry_birds_240x400_l andscape, https://textuploader.com/dbtpp akt_razbivki_trassy_gazoprovod a_obrazets, https://textuploader.com/db175 zhany_kyrgyzcha_yrlar, https://textuploader.com/dbt0j instruktsiia_gopro_studio_na_r usskom, https://textuploader.com/dbdlg driver_sharp_ar-5620_sl, https://textuploader.com/dbt19 pevitsa_slava_diskografiia_ska chat_torrent, https://textuploader.com/db1rx vallikazam_skachat_cherez_torr ent, https://textuploader.com/db1vb autocad_2015_portable_torrent, https://textuploader.com/dbt2t fonbet_simbian_skachat_staruiu _versiiu, https://textuploader.com/dbd8n gdz_moskovkina_8_klass, https://textuploader.com/db1t5 tekst_apisanne_pra_vaverku, https://textuploader.com/dbr55 django_django_album_torrent_do wnload, https://textuploader.com/db5ik scarface_the_world_is_yours_pc _download_utorrent,
IP:81.22.46.199  2018-11-19 13:56:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.