С.Ганбаатарын талд шийдэх гэхээр засгийн газар унах гээд...

2010/08/04
Share |
Хүмүүс: С Ганбаатар | 
С.Ганбаатарын талд шийдэх гэхээр засгийн газар унах гээд...

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орд газарт 2600 Хятад ажилчин оруулж ирэхийг зөвшөөрсөн нь олны дургүйцлийг хүргээд зогсохгүй, МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар долдугаар сарын 15-нд Засгийн газрыг шүүхэд өгөөд буй.

Тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд өгсөн өргөдлийнхөө хариуг хууль ёсны дагуу долдугаар сарын 29-ний өдөр авах байсан ч Үндсэн хуулийн Цэц ямар нэгэн шаардлагаар 30 хоногоор хойшлуулаад байна. Уг өргөдлийг хүлээж авсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн амарсан учир Үндсэн хуулийн Цэцийн гишүүн н.Мөнхгэрэлд уг өргөдөл шилжсэн аж.

Гэсэн хэдий ч ахиад н.Мөнхгэрэл амарсан гэдэг шалтгаанаар 30 хоног сунгаад байна. Засгийн газар нэгэнт 2600 хятад оруулж ирнэ гэсэндээ бантаад ийн өргөдлийн хариу өгөхөөс татгалзаж байгаа нь илт.

Өргөдлийн хариуг хууль ёсоор С.Ганбаатарын талд шийдэх гэхээр Засгийн газар нэг иргэнийхээ өмнө унасан болчих гээд, өргөдлийн хариу өгөхгүй байхаар С.Ганбаатар дараагийн тэмцлээ хийх гээд зовоож буй бололтой.

С.Баяр Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.