Учрыг нь олоод Улаан гишүүнд баяр хүргэе

2010/08/07
Share |
Хүмүүс: Чүлтэм Улаан | 
Учрыг нь олоод Улаан гишүүнд баяр хүргэе

Монголын усан спорт сонихогчдын холбооны тэргүүн Ч.Улаан 06-01-ний тэмдэглэлт өдөр нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг аварч МУ-ын ерөнхийлөгчөөс “шударга журам” медаль хүртсэн билээ. Харин эрхэм гишүүний эл гавъяаг “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн, усан спорт сонирхогч Г.Арслан үгүйсгэсэн байна. Хэн хэнийх нь талд орох гэсэнгүй. Харин хэнийх нь үнэн болохыг мэдмээр санагдчихлаа.

Ч.УЛААН ГИШҮҮНД БАЯР ХҮРГЭЕ!
Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж нэг гэр бүлийн олон хүнийг усны аюулаас аварсан УИХ-ын эрхэм гишүүн Ч.Улаанд Шууд.мн сайтын хамт олноос баяр хүргэе!
Таны энэ гавьяат үйлс Монголын үе үеийн залуусын бахархан дуурайх үнэт сайхан чанар билээ.  Танд маш их баярлалаа.
Эрхэм гишүүн Ч.Улааны энэ гавьяат үйлсийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэлж "Шударга журам" медалиар шагнана гэдэгт бид итгэлтэй байна.
Шууд.мн сайтын хамт олон

УИХ-ын гишүүн Ч.Улаан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван хүүхэд, нэг том хүний амийг аварсан буянтай үйл хийжээ. Ч.Улаан гишүүн Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчөөр 10 жил ажиллаж байгаагийнхаа ач гавъяаг гаргасан гэнэ. Тэрээр амралтынхаа өдрөөр хөдөө салхинд гарч Ерөө голын хөвөөнд амарч байхад нь хүмүүс шуугилдаад  голын усанд хүн живж байхыг харжээ. Ус руу үсэрч орон эхлээд нэг эрэгтэй хүүхдийг сугадаад эргэтэл ард нь бас нэг эмэгтэй хүүхэд живж байсан тул хоёуланг нь сугандаа хавчуулж голын уснаас гаргасан байна. Эрэг дээр гараад иртэл дахиад нэг хүүхэд үлдсэн гэж хэлэхээр нь  үлдсэн нэг хүүхдийг аавынх нь хамт уснаас аварч нэг гэр бүлийхний аминд оржээ. Ч.Улаан гишүүн бага байхын л усч байж. "Сүхбаатарын хүүхэд хэдий ч Хараа голын хөвөөнд өссөн болохоор усанд сайн" гэж өөрийгөө багахан магтсан гишүүн би иргэн хүнийхээ үүргийг л биелүүлсэн гэж даруухан хэлж байна лээ.
Shuud.mn сайтаас 2010 оны 06-08-нд



Гурвын гурван хүүхдийг баярынх нь өдөр үхлийн аюулаас аварсан Ч.Улаан гишүүнд төр түмэн нь талархаж, шагнал урамшууллаа гардуулж байхад “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан facebook дэхь өөрийн хуудаснаа ийн тэмдэглэсэн байх юм.

Монголын усан спорт сонирхогчдын холбоог хувийн компани шиг болгосон улайдаггүй Улааныг энэ холбооны ерөнхийлөгч болсноос нь хойш арван хэдэн жил бассейнд ядаж өрөөсөн хөлөө дүрэхийг нь харсан нэг ч багш тамирчид байдаггүй юм. Харин сүүлийн арван хэдэн жилд усны холбооны усанд элэгтэй болгоныг Улаан өөрийнхөө хүмүүсэээр, мөнгө албан тушаалд дуртай бүхнээр сольсон нь үнэн.

Монголдоо гайгүй усчин гэгддэг би одоохондоо 4 хүн зэрэг живбэл 1-2 ыг нь л
баттай (үергүй булингаргүй голд ) аварч чадахаа мэдэж байна. 1986.12.31-нд төв
бассейний нээлт дээр би тамирчдыг төлөөлж үг хэлж байснаас хойш өнөөдрийг
хүртэл харин тогтмол сэлж байгаа маань үнэн. Улайдаггүй Улаан гэж үнэн юм даа
хөөрхий. Одоо Ээбий улсын баатар өгч балайрах вий

Би 40-өөд жил олон газрын гол мөрөн, нуур цөөрөм тэнгис далай, хэдэн зуун
бассейнд сэлж байхдаа живэх гэж байгаа, эсвэл живж буй 10 гаран хүнийг аврахдаа
бас нилээн тэвдэж сандарч, заримыг нь элэг рүү нь урдаас нь тийрч хэсэг зуур
ухаан алдуулан тэгээд ойртон ардаас нь тэврэн эсвэл үснээс нь татаж чангааж
арай хийж эрэг хүрдэг билээ.

Урдаас нь тийрэх боломжгүй бол ус залгин ухаан түр балартахыг нь хүлээнэ. Эс
тэгвээс живж буй хүн дайралдсан юмнаас 4 мөчөөрөө зад тэврээд зуурдаг тул аврах
гэсэн хүнтэйгээ хамт живсэн амиа алдсан тохиолдол олон бий. Усанд сэлж чадахгүй
байж 4 хүнийг нэг дор 2 хоёроор нь сугавчлаад авардаг Улаан ч улайдаггүй гэж
үнэн юм даа. Ийм мундаг хүн усны холбоог авч явна гэж үлгэр зохиох гээд тунгийн
нь хэтрүүлчихэж дээ

2-6 насны 2 хүүхдийг сугавчлаад бүсэлхий хүртэлх тогтмол усанд алхаж
болно. Хэрэв доороо чулуу ихтэй бол маш хэцүү. Бассейнд ийм 2 хүүхдийг
сугавчлаад дээш харан хөлөө мэлхий сэлэлтээр 25-50м явж барах шиг над санагдаж
байна.Үнэндээ би ингэж 2 хүүхэд сугавчлан сэлж үзээгүй.Яахав аргалаад 25-50м
сэллээ гэхэд нөгөө 2 хүүхэд маань аль хэзээ ус балгаад чадхийсэн байх вий.
Дэлхийн хаана ч усны ямар ч дасгалжуулагч аврагчид ийм туршлага байхгүй.Харин
хүзүү болон бүсэндээ аврагч цагираг эсвэл аврагч зориулалтын хантаазтай гэхдээ
өөрийн ухаантай сэлж чаддаггүй эсвэл бага зэрэг шархадсан 2 хүнийг хойно
хойноос нь холбон уяж 1 хүн намуун дөлгөөн далайд татан чирж дараагийн усан
онгоцтой дайралдан аварсан тохиолдол дэлхийд 2 байдаг. Харин усгүй говийн
улайдаггүй Улаан Guinnes bookd бичигдэх болж дээ

Дэлхийн аль ч оронд сайн сэлдэгт тооцогддог 20-50 насны хүн 10-20км зайг 25-28
цельсийн дулаан, дөлгөөн, тогтмол усанд зогсолтгүйгээр сэлэх чадвартай байдаг.
Монголын онцгой байдлын ерөнхий газрын уснаас аврах ангид ийм хүн нэг ч
байхгүй.Тэд ихэвчлэн гол нуурт живсэн хүний цогцосыг гаргадаг бөгөөд ингэхдээ
зориулалтын багтай бэлхүүсээрээ олсоор уяуулж усанд ороод цогцосын хаа
нэгтээгээс өөр олсоор уяаж бэхлээд өөрсдөө гарсан хойноо татах аргыг ихэвчлэн
хэрэглэдэг. Эсвэл урт модны үзүүрт жад ,дэгээ бэхлэн түүгээрээ татаж гаргана.

Харин элдэв тусгай хэрэгслэл, олдсгүйгээр урсгал уснаас живж буй хүнийг богино хугацаанд аврахын тулд 1.сайн сэлэгч байх 2.сайн сэлэгчээс гадна сайн багшаар 7-14 хоног заалгасан байвал илүү шанстай (бассейнийн 3-5 м гүнд "живж буй эсвэл
живсэн " хүнийг 1-2 хүний хамт мөн ганцаар аврах, татаж эрэг хүрэх, эрэгт
гаргах, гаргасан хойноо хиймэл амьсгал хийх, зүрхний массаж хийх, уушгин дахь
усыг гаргах дасгал зэрэг)3. 1 ба 2-р зүйлээс дутахгүй чухал зүйл бол маш
ухаалаг, зоригтой байх шаардлагатай.

Хэрэв үнэхээр энэ баатарлаг үйлс нь Арслан тэргүүний бичсэнчлэн ганц хүн хийх боломжгүй зүйл юм бол гарцаагүй бүтээчихсэн үйлтэй эрхэм гишүүнийгээ геннисийн номонд бичүүлье. Үндэсний баатрын маань үйл хэргйиг үгүйсгээд байгаа Арслан эрхэм ч албан ёсоор уучлалт гуйг. Үгүй юм бол, үнэхээр нь энэ бүхэн Улаан гишүүний найруулсан жүжиг юм бол ноён ерөнхийлөгчөө “Шударга журам” тэмдэгээ эргүүлэн авбал яасан юм. Тэр тэмдэгийг чинь улаан галнаас өлгийтэй дүүгээ аварсан бяцхан баатарт л өгдөг тийм хүндэт медаль.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
amkoehetqqo 5n7c8yjeyguxadnrgw, [url=http://narkbpmdbowv.com/] narkbpmdbowv[/url], [link=http://lokzlydlompy.com/ ]lokzlydlompy[/link], http://wtniakejyqju.com/
IP:46.161.9.32  2016-10-24 12:56:05
BrettWhone wh0cd780777 ELOCON ONLINE Cheap Generic Viagra
IP:46.161.9.20  2017-06-18 11:34:42
Bennyswips wh0cd186240 starlix cost dulcolax pr lynoral ceftin plaquenil eye damage depakote eldepryl online
IP:46.161.9.50  2017-07-20 18:59:35
Alfredgrecy wh0cd936322 levothroid without prescription casodex parlodel eldepryl
IP:46.161.9.23  2017-08-20 10:46:41
Bennyswips wh0cd211020 arimidex buy cheap viagra online
IP:46.161.9.23  2017-08-31 03:06:07
CharlesTar buy cialis online
IP:46.161.9.50  2017-09-02 01:09:30
AaronIdoks cialis 5mg
IP:46.161.9.22  2017-09-02 01:33:39
JohnDus help my essay
IP:46.161.9.56  2017-09-06 16:22:38
CharlesTar wh0cd3925153 buy cymbalta from canada ventolin proventil
IP:46.161.9.51  2017-09-07 10:20:40
CharlesTar cialis
IP:46.161.9.50  2017-09-13 21:28:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.