ЖАСТИНЫ ЗУРШИЛ НАЙЗ БҮСГҮЙД НЬ ТААЛАГДСАНГҮЙ

2010/08/07
Share |
Хүмүүс:
ЖАСТИНЫ ЗУРШИЛ НАЙЗ БҮСГҮЙД НЬ ТААЛАГДСАНГҮЙ

Дэлхий дахины анхаарлын төвд хамгийн ихээр өртөж буй залуу оддын жагсаалтыг канад гаралтай, R&B, поп дуучин Жастин Бибер тэргүүлж буй. Реппер Луда Кристэй хамтран бүтээсэн “Бэйби” дуу нь топуудын эгнээнээс буугаагүй байхад, түүний шинэ уран бүтээлүүд ар араасаа цувран, хитийн жагсаалтад нэгдэж байгаа.

Нээлтээ хийгээд удаагүй ч ашиг орлогоороо тэргүүлж яваа “Каратэч хүү” киноны дууг тэрбээр дуулсан бөгөөд, удахгүй өөртөө зориулан маш сонирхолтой кино хийлгэхээр Холливудын алдартай нэгэн найруулагчид захиалгаа өгсөн гэнэ. Өдгөө 16 настай залуу од таван жилийн өмнө анхны дуугаа бичүүлжээ. Түүний араас, үеийн охид нь төдийгүй эгчмэд бүсгүйчүүд хүртэл хуйлардаг тухай найз нөхөд нь ярьсан байна.

Тэгвэл өнгөрсөн хавраас өөрөөсөө олон насаар эгч бүсгүйтэй жиг ургуулсан гэх яриа олны чихийг дэлдийлгэсэн. Дуучны шинэхэн найз бүсгүйгээр тодорсон Ким Кардишиан бол Америкийн баячуудын нэг Роберт Кардишианы бага охин юм.

Холливудын оддын стиль, имижийг тодорхойлдог стилист энэ бүсгүй нүүр будалтын студитэй бөгөөд телевизийн шоу нэвтрүүлэг хөтөлдөг. “Армен гаралтай гоо бүсгүйн хажуугаар өнгөрсөн эрчүүд эргэж харахгүй байхын аргагүй” хэмээн түүний хуучин найз залуу, алдарт хөлбөмбөгчин Кристиану Роналду нэ гэнтээ өгүүлсэн билээ. “Плэйбой” сэтг үү лийн нүүрэнд зургаа хэд хэдэн удаа татуулсан, баян өв залгамжлагч бүсгүй энэ жил 30 нас хүрч байгаа. Мөн тэрбээр амрагийн явдлаараа бичлэг хийн, Youtube сайтад тавьж, сенсаац дэгдээж байсан юм.

Хосуудыг наран шарлагын газарт хөтлөлцөн зугаалж явахад нь папарацциуд дурандаа буулгасан байна. Ингэснээр тэдний харилцаа энгийн биш гэдэг нь олонд ил болжээ.

Жастины энэ сонголтыг эцэг, эх нь эсэргүүцэж байгаа аж. Дуучин залуу маань далайн гахай тэжээдэг бөгөөд түүндээ маш их хайртай нь найз бүсгүйнх нь дургүйг ихэд хүргэжээ.

Тэрбээр далайн гахайгаа өхөөрдөхдөө хошуун дээр нь үнсэж, эрхлүүлдэг учраас Ким түүнд үнсүүлэхээсээ татгалздаг болжээ.

Хэрвээ Жастин энэ зуршлаа гээхгүй бол хосууд салж ч магадгүй юм байна.

Өнөөдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.