Хонгорынхон тэмцэл хийхээр төлөвлөж байна

2010/08/07
Share |
Хүмүүс:
Хонгорынхон тэмцэл хийхээр төлөвлөж байна

Эрүүл мэндийн яамныхны хамгийн сүүлчийн шинжилгээгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумынхныг бруцеллёзтай гэж оношилж ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр дархлаажуулалтын аянг ажлыг хэсэг явуулсан.  Гэтэл нөгөө бруцеллёзтай иргэдээс өнгөрсөн долоо хоногийн эцсээр нэг хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж бас нэгэн иргэн хорт хавдартай гэдэг нь оношлогджээ.

2007 оноос хойш өдгөөг хүртэл тус сумаас 66 хүн нас барсан байдаг. Харин тэдгээрийн 30 нь ямар нэгэн хавдар тэр тусмаа булчирхайн хавдрын улмаас хорвоог орхисон байдаг юм. 2007 онд тус суманд 2643 хүн амьдарч байсан бол өдгөө хөрс, усны хор хөнөөлөөс дайжиж 1500 хүрэхтэй үгүйтэй үлджээ. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрч хамуутай, харшилтай, яр тэмбүүтэй гэж элдвээр хэлэгдэж байсан тэд өнөөдөр малаас хүнд халдварладаг бруцеллёз өвчтэй болсон гэсэнд нь ихээхэн бухимджээ.

Мөн хүнцэл хэмээх хор шинээр илэрчихээд байхад тус сумын Засаг дарга, бусад албан тушаалтнууд арга хэмжээ авахгүй байгаад ч бухимдаж байгаа аж. Хүнцэл хэмээх хор нь бидний амьсгалж байгаа агаарт 20 мг хэмжээтэй байх ёстой гэнэ. Мөн дээр нь мөнгөн ус, кадми бор ч байх ёстой төвшнөөс харьцангуй их байгааг гадаадаас ирсэн хүмүүсийн шинжилгээ нотолсон байна.

Хэдийгээр Хонгорынхонд амласан мөнгөн зээлд зарим иргэд нь амаа үдүүлээд байгаа ч энэ сарын сүүлчээр хэсэг нөхөд тэмцэл хийхээр төлөвлөөд байгааг эх сурвалж өгүүлсэн юм.

С.Туул Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.