Линдсэй Лохан Холливуд радиод

2010/08/07
Share |
Хүмүүс:
Линдсэй Лохан Холливуд радиод

    
Хар тамхи хэрэглэсэн хэргээр 14 хоног шоронд суусан Холливудын тачаангуй эмэгтэйчүүдийн нэг, дуучин Линдси Лохан "Холливуд радиод" ярилцлага өгчээ.



-Та манай студид ирэхдээ цүнхээ мартсан гэсэн үү. Яагаад мартав?

-Томоохон шалтгаан байхгүй л дээ. Би ер нь нэг зүйлд тэмүүлэхээрээ зарим зүйлсээ мартчихдаг. Заримдаа энэ маань дадал болчихсон юм шиг л санагддаг.



-Мартсан гэдэг чинь сандарсандаа юу?


-Үгүй дээ. Би тэгж бодохгүй байна. Би сандардаггүй.



-Худлаа яриад л?

-Та надад итгэхгүй байна гэж үү дээ. Би худлаа ярихаас айдаг.



-Та шоронд 14 хоносон. Энэ хугацаанд юуг ойлгосон бэ?

-Олон зүйлийг ойлгосон. Шоронд байна гэдэг яг л там.



-Яагаад. Та тэнд хүмүүжсэн шүү дээ?

-Тиймээ. Тэнд миний гэрээсээ хүйтэн бас нэг хэвийн. Тэгэхээр би энэ газраас заавал гарах ёстойг ойлгосон.




-Жишээлбэл?

-Би дахиж хар тамхи хэрэглэхгүй. Яагаад гэвэл надад олон хүн итгэдэг. Тэдгээр хүн миний хувьд их чухал.



-Та ийм байдалд орсондоо ичиж байна уу?

-Тийм. Гэхдээ би энэ байдалд удаан байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Би уржигдар студи рүүгээ очсон. Надад тэгэхэд сайхан санагдсан.



-Хүмүүс танаас яагаад гэдэг асуултад хариулт авахыг хүсч байгаа?

-Ямар асуултад вэ.



-Та яагаад хар тамхи хэрэглэхэд хүрсэн бэ?


-Хүмүүс намайг "Линдси их хэмжээний мөнгөний өрөнд унасан", "Тэр хар тамхины бүлэглэлтэй хамтран ажилладаг" гэхчлэн ярьж байна. Энэ бол худлаа. Яахав, эхэндээ сонирхсон. Дараагаас нь хүсч эхэлсэн.



-Бритни шиг үү?

-Магадгүй тийм байх. Гэхдээ бид өөр хүмүүс шүү дээ. Яахав, адилхан асуудалд орооцолдсон нь үнэн. Мөн тэр над шиг шинэчлэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.



-Хэрэв та дахин хар тамхины хэрэгт орооцолдвол эмэгтэйчүүдийн хорих руу явна шүү дээ?

-Тиймээ. Би үүнийг мэдэж байна. Тиймдээ ч олон хүний итгэлийг алдахаас айж байна. Хэрэв дахиад асуудал үүсгэвэл үнэхээр хүнд байдалд орно. Ёстой л шар хэвлэлийн бай болно доо.



-Таны энэ үйлдэл фэнүүдэд чинь ямар нэгэн нөлөө үзүүлнэ гэдгийг бодож байв уу?

-Бодсон. Гэхдээ аль болох мэдэгдүүлэхгүйг хичээсэн. Тэд мэдээж муу үлгэр авна шүү дээ. Уржигдар надад нэг захиа ирсэн юм. Тэрхүү захианд "Миний охин Сара чиний фэн. Түүнийг өвс татаж байхыг би харлаа. Надад хэцүү байсан. Та түүнд зөвлөөч" хэмээсэн байлаа. Би яахаа одоо ч мэдэхгүй байна.




-Та Сара охинд зөвлөсөн нь дээр биш үү?

-Гэрт нь очиж уу. Үгүй дээ. Тэгэхгүй. Харин танай радиогоор дамжуулаад түүнд зөвлөгөө өгчихье. Болно биз дээ.



-Сайхан сонсогдож байна. Би зөвшөөрлөө?

-Сара! Хар тамхи татдаг хүн бол муу. Чи болон чиний найзууд өвс татахаа болих хэрэгтэй. Хэрэв та нар ингэж чадвал надтай хамт үдийн зоог барьж болно шүү. Итгээрэй.



-Та одоо олны ярианаас санаа зовж байна уу?

-Үгүй. Америкчууд миний сайн чанарыг мэднэ. Би тэдэнд ч энэ чанараа харуулах болно.



-Сайн чанар тань юу вэ?


-Би хүнд их тусархуу. Жил бүр хүнд өвчтэй хүүхдүүдийн эмнэлэгт мөнгөн тусламж олгодог. Би Өмнөд Африкийн ядуу иргэдэд хүмүүнлэгийн бараагаар тусалдаг. Тэд үнэхээр баярладаг юм. Тийм баясгалантай царайг харахад сайхан санагддаг.



-Та ойрд иймэрхүү тусламж өгсөнгүй шүү дээ?

-Тиймээ. Зав гарсангүй. Ирэх аравдугаар сараас зав гарах байх. Тэр үед Африк руу, эсвэл Өмнөд Америк руу явж мэднэ. Гэхдээ миний туслахууд хүмүүнлэгийн ямар байгууллагатай хамтран ажиллахаа ярилцах болно. Миний хувьд энэ асуудалд шууд оролцохгүй. Гэхдээ газар дээр нь очиж тусламжийн бараа тараахад нь хамт байна.



-Та энэ талаар туршлагагүй байх аа?

-Би нэг бус удаа Африк явж байсан шүү дээ.



-Тэнд ямар байна?

-Халуун, хэтэрхий аюултай. Гэхдээ иргэд нь их сайхан сэтгэлтэй юм билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.