Эмнэлгээс шалтгаалж хүйн халдвар гараагүй гэв

2010/08/07
Share |
Хүмүүс:
Эмнэлгээс шалтгаалж хүйн халдвар гараагүй гэв

Клиникийн I амаржих газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүйн халдвар гарч дөрвөн нярай эндсэн билээ. Тус эмнэлгийн бохирын хоолой бөглөрснөөс ийм байдалд хүрсэн хэмээн холбогдох албаныхан үзэн тэнд их засвар хийж зургадугаар сард ашиглалтад орсон.

Засвар хийсэн байрандаа ороод удаагүй тус амаржих газарт хүйн халдвар дахин гарсан хэмээн яригдах боллоо. Энэ яриа үнэн эсэхийг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэрээс тодруулахад “Өнгөрсөн зургадугаар сард хүйн халдварын хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн. Бид үүнийг ХӨСҮТийн Тандалт судалгааны төвийн лабораторид шинжлүүлэхэд хүйн халдвар биш нь тогтоогдсон.

Харин долдугаар сард дахин хоёр сэжигтэй тохиолдол илэрч шинжлүүлэхэд эмнэлгийн зүгээс шалтгаалаагүй, харшилтай хүүхдүүд байсан. Одоо хүүхдүүдийн биеийн байдал сайн, өрхийн эмчийнхээ хяналтад байгаа. Бид сэжигтэй гэж үзэж буй тохиолдол бүрийг шинжилгээнд хамруулж байна. Тэр болгоныг хүйн халдвар гэж дэвэргэж болохгүй. Энэ долоо хоногт дахин сэжигтэй хоёр тохиолдол гарсныг шинжлүүлэхээр болсон” гэв.


С.БАТЗАЯА Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.