Монгол хүү Японы аварга болов

2010/08/07
Share |
Хүмүүс:
Монгол хүү Японы аварга болов

Японы дунд сургуулийн аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн болж, Тоттори мужийн сургууль тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээнд тав дараалан ялсан Г.Ган-Эрдэнэ Тоттори сургуулийн гол хүч байв. 190 см өндөр, 155 кг жинтэй, 16 настай хүү удахгүй мэргэжлийн сүмод орж, цахиур хагалах шинжтэй. Тэрбээр энэ жилийн дөрөвдүгээр сард Японд ирсэн бөгөөд Монголд байхдаа Ж.Мөнхбат аваргын шавь байжээ.

Сонирхогчийн сүмогийн шинэ одыг авахаар Японы олон их, дээд сургууль хөөцөлдөж эхэлсэн ч тэрбээр өөрөө мэргэжлийн сүмод орох сонирхолтой гэдгээ хэлжээ. “Мэргэжлийн сүмод орж, ёкозүна болох зорилготой. Хакүхо аварга шиг бөх болмоор байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.


С.ОД Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.