Анжелина Клеопатра болохыг хүсч байна

2010/08/08
Share |
Хүмүүс:
Анжелина Клеопатра болохыг хүсч байна

Холливудад дахин нэг хүчирхэг, тагнуулч эмэгтэйг бэлэглээд тун ч удаагүй байгаа халуухан Анжелина хатагтай зодог тайлах тухай бодох болсон гэнэ шүү. Зургаан хүүхдийн ээж Жоли бүр мөсөн кино ертөнцөө орхиж чадахгүй ч уран бүтээлийн урилга хүлээж авахаа аажмаар багасгах гэнэ. Харин хатагтай Питт урлагийн ертөнцөөс нэг мөр хөндийрхөөсөө өмнө домогт Клеопатрагийн дүрийг бүтээх чинхүү хүсэл тээсээр яваа. Өмнөх Клеопатрануудыг “гоо үзэсгэлэн төгөлдөр ч хоосон хөндий, сэтгэлийг булаагч” хэмээн дүгнэсэн жүжигчин бүсгүйн дотор огт өөр, гайхамшигтай чанга ээж хэр нь тийм ч үзэсгэлэнтэй бус агуу Клеопатра лугшиж буй. Мөдхөн Анжелинад зориулсан агуу Клеопатраг урлах авъяаслаг найруулагч гараа өргөх биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.