Quiza сайхан биетэй дуучидтай дайн зарлав

2010/08/08
Share |
Хүмүүс: Нара |  Ану | 
Quiza сайхан биетэй дуучидтай дайн зарлав

Ноён Quiza уран бүтээлч гэгдэх хэсэг бүлэг хүмүүст хандаж урлагийн нэрийг битгий гутаа, удахгүй та нарын үе дуусах учир эртхэн чаддаг юмаа хий хэмээн нөхөрсөгөөр уриалсан байна. Байс гээд л нэг том дуугарч, “сюрприз” барьдаг дуучин залуу урлаг гэдэг бол авъяасгүй хүний бие хаагаа гайхуулаад л хийчихдэг ажил биш хэмээн хэлсэн нь олон дуучдыг тэр дундаа эмэгтэй дуучдыг цочирдуулж буй. Пентатоникийн тайзан дээрээс Ш.Гүзбазарыг онигоо болгож байсан таавар мэт эл эрхмийн энэ ширүүхэн үг хэн гэгч авъяасгүйтэнд хаяглагдсаныг олон хүн сонирхож байна. Мэдээж эрхэм Quiza-гийн ивээлд багтсан Эгшиглэн, BX, Агиймаа гурав энэ ангилалд багтахгүй нь лавтай. Тэгвэл түүний хэлсэн бие хаанаас өөр үзэх, сонирхох юмгүй урлагийн нэр гутаагч Нара, Ану, Номин, гээд залуу дуучдын чухам алинд нь зориулагдсан юм бол. Эсвэл сайхан биетэй сайхан бүсгүйчүүдээс бүрдсэн Киви,3 охин, Sound off kiss хамтлагуудад зориулагдсан юм болов уу?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.