Темоны Мишээл...

2010/08/08
Share |
Хүмүүс: Ням-осор Учрал | 
Темоны Мишээл...

Сүүлийн үед уран бүтээлээсээ нэлээд хөндийрсөн МС Темон хэсэг хугацаанд гадаадад суралцаж байгаад ирсэн билээ. Эх орондоо ирүүтээ аавынхаа үүсгэн байгуулсан “Их засаг” их сургуульд удирдах ажил хийх болсон Н.Учрал уран бүтээл хэмээх зүйлийг ор тас мартсан бололтой. Боловсролын салбарт өөрийн орон зайг олж харсан дуучин залуу маань эргэлт буцалтгүй эрдэм номын үйлст биеэ зориулах болж. Түүнчлэн өрх толгойлоод удаж буй дуучин залуу маань аав болоод багагүй хугацаа өнгөрсөн. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг сонгогдон, тангарагаа өргөж байх үед төрсөн бяцхан охиндоо Темон Мишээл хэмээх яруухан нэрийг тун ч билэгшээн өгсөн сурагтай. Түүнийхээр Мишээл охин нь доороо дор хаяж гурван дүү дагуулах учиртай гэсэн шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.