Цэвэрлэх байгууламжийг 4-5 жил хүлээх нас Туулд үлдээ болов уу

2010/08/08
Share |
Хүмүүс:
Цэвэрлэх байгууламжийг 4-5 жил хүлээх нас Туулд үлдээ болов уу

Туулын талаар дахин ярихгүй бол болохгүй нь. Хэд хоногийн өмнө өмхийрсөн баахан загас хаяж усыг нь бохирдуулсан. Шалтгааныг нь судалж байгаа гэх. Үүх түүхтэй энэ гол Хэрэйдийн Ван Тоорилын өсөхөөс өтөл болтлоо нутагшсан газар.

Хан богдын ар хормойг сувд адил эмжин урсдаг цор ганц гол. Туулын хар шугуйд олон дайн тулаан өрнөжээ. Одоо үүнээс зөвхөн хагас хугас нь үлдсэн. “Цогт тайж” кинонд гардаг даа. Цогтын цэргүүд Туулын уснаас аяга аягаар залгилж харагддаг.

Өдгөө кинонд мөнхөрсөн эрэлхэг цэргүүдийг бодож, урсгал усанд бохир байдаггүй гэж өвгөчүүлийн ярьдаг байсныг санаж, уснаас нь хээгүй царайлан ундаалалтай биш. Хэрвээ ингэж хүртвэл юу болох вэ? Орой нь эмнэлгийн орон дээр.

Маргааш нь ... юу яаж ч мэдэх. Хуучны юм ул болоод удаж байна. Хажуу хавиргаар явагсад, ёс төрийг эрхэмлэгсэд Туулын усыг рашаан хэмээн наманчилж дөнгөж л магнайдаа хүргэх төдий болоод удлаа. Ингэхээс өөр яах билээ. Ямар залгилтай биш. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан илүүдэл лаг шавар, хог хаягдал Туулын эрэг даган хөвөрч, өнгөрсөн үеийн хот туурийн балгас шиг болсоор удаж байна.

Бас гай чирнэ. Жаахан бороо орвол лаг шавар, зумласан үс ноос, шар мах нь хуйлран эргэлдэж борооны устай холилдон урссаар их голд нийлдэг болсон.

ТӨЛӨВЛӨГӨӨ
Их л том өөрчлөлт хийхээр хотын дарга төлөвл өжээ. Туул гол дагасан арьс ширний үйлдвэрийг Эмээлт рүү нүүлгэх гэнэ. Энэ бол олон жилийн өмн өх алдаа оноон дундаас яригдсан зүйл. Гэлээ ч үйл ажиллагаа маш удаашралтай байгаа. Туулаа аврах хамгийн зөв санаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Цаашилбал нийслэл хотоо нийслэл шиг байлгах тухай санаа. Бусад оронд мөн ийм л байдаг.

Аж үйлдвэрийн хот нь тусдаа. Нийслэлийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт арьс шир, ноос боловсруулах анхан шатны үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг Эмээлтэд байршуулахаар төлөвлөсөн. Эмээлтэд аж үйлдвэрийн шинэ суурьшлын бүс бий болно. Үүний дагуу нийслэлээс Эмээлт сууринд арьс ширний үйлдвэрүүдэд 50 га, цэвэрлэх байгууламж барихад зориулж 3.5 га газар олгосон. Дээрээс нь олон жил улиг болтлоо яригдсан “Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр хот өөрийн мэдэлдээ авлаа. Бодлогын шинжтэй асуудалд ийн ахиц гарав. Одоо яах билээ. Хөрөнгө мөнгө, дэд бүтэц... Эмээлт.

ХӨРӨНГӨ, МӨНГӨ...
Ажил хийх гэтэл хөрөнгө мөнгөний асуудал дээр гацчихаад байгаа. Цэвэрлэх байгууламж шинээр барихад 3-4 жил шаардагдана. Үүнийг эхлүүлэхийн сацуу одоогийн байгаагаа додомдох хэрэгтэй болж байна. Урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа нь арьс ширний үйлдвэрийн нэгдлийн хашаан дотор байгаа 20 гаруй үйлдвэрээс гарч байгаа технологийн хаягдал усыг хүлээн авч цэвэршүүлэн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх үндсэн үүрэгтэй. Үйлдвэрээс гарсан хаягдалд агуулагдах хромыг тус байгууламж бүрэн саармагжуулж чаддаггүй нь ариун Туулыг маань мал ч уух аргагүй бохирдох гол шалтгаан болсон билээ.

Өдгөө тус байгууламжийн техник технологи хоцрогдож, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Үүнд эхний ээлжинд 1.5 тэрбум төгрөг, дараагийн ээлжинд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэнэ. Нийслэлийн удирдлагуудаас эхлээд Сангийн сайд хүртэл ирж ажил байдалтай нь танилцжээ. Гэвч хөрөнгө мөнгө шийдэгдэхгүй удаашралтай байгаа талаар эх сурвалж ярьж байна. Хэрвээ үүнийг хийж чадвал орчин үеийн шинэ технологи нэвтрүүлсэн цэвэрлэх байгууламжтай болох төдийгүй ашигласан усаа эргүүлж хэрэглэх боломжтой аж. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн лагаар эрчим хүч, дулаан үйлдвэрлэх боломж ч бий.

ЗОГСОХ УУ, АЖИЛЛАХ УУ
Урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа одоогоор зогссон. Тэнд технологийн шинэчлэл хийх бэлтгэл ажил явагдаж байна. Үүнээс улбаалж арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа мөн зогссон. Үйлдвэрлэгчид сул зогсохыг хүсэхгүй нь мэдээж.

Магадгүй тэдэнд эдийн засгийн хувьд ашиггүй болохоор Туулаа бараадаж байсан нь хамаагүй дээр бололтой. Ядаж л үнэгүй ус хэрэглэнэ. Зах зээлтэйгээ ойрхон энээ тэрээ гээд. Урьдчилан цэвэрлэх байгууламжийн удирдлагатай харилцан тохиролцсоноор бол ирэх сарын 15 гэхэд анхан шатны боловсруулалт хийх гэнэ. Хэрвээ тэр үед уг байгууламж үйл ажиллагаагаа эхлэхгүй бол яах вэ гэсэн асуудал гарна. Хаягдлаа Туул голд нийлүүлэх үү. Нөгөөх ил далд үйл ажиллагаа газар авбал яах вэ.

Энэ асуултад хариулах хүн одоогоор алга. Туул голд нийлүүлж байгаа бохир усны найрлагын хэмжээ, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар амтай болгон хэлдэг. Миний олж сонссоноор хүхрийн болон давсны хүчил, идэмхий натри зэрэг 10-20 нэр төрлийн бодис хог хаягдлаар дамжин Туул гол руу ордог юм байна. Түүнчлэн хорт хавдар үүсгэдэг гурван валенттай хромын давс байдаг гэсэн. Эрүүл мэнддээ хайртай хэний ч өмнө яриад байх сайхан зүйл биш. Гэлээ ч байдал ийм л байгаа. Нөгөөтэйгүүр цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд төсөвлөгдсөн хөрөнгө оруулалт одоо гоор сураг алга.

ЭМЭЭЛТ... ДЭД БҮТЭЦ
Эмээлт суурин нийслэл хотын дагуул хот болох боломжтой талаар зарим мэргэжилтэн ярьдаг. Газар зүй, байрлалын хувьд тэр шүү дээ. Гэсэн ч хүн ам цөөнтэй учраас үргэлж шоовдорлогдож, хөгжлийн гадна үлдсээр ирсэн. Бас улстөрчдийн сонгуулийн шоунд байнга хэлмэгдэнэ. Цаасан дээр боловсруулсан төлөвлөгөөнөөс гадна бодит байдлыг харгалзан үзэх нь зүйд нийцэх биз.

Суурьшлын шинэ бүсэд эрчим хүчний асуу дал бүрхэг хэвээр. Өнгөрсөн сонгуулийн үеэр Сонгинохайрхан дүүр гээс сонгогдсон эрхэм гишүүд хорооны иргэдийг эрчим хүчээр тун удахгүй хангана гэж амласан ч тэгсхийгээд замхарсан. Ямар сайндаа л “Нийс лэлээс эрчим хүчний шонгийн мод гараад явсан. Тун удахгүй очно” гэсэн хошин яриа гарах вэ. Ойролцоогоор 6-7 км орчим асфальтан зам тавих гэнэ. Энэ ажлын төлөвлөгөө одоогоор цаасан дээр байна. Төсөв хөрөнгийн асуудлыг ирэх онд НИТХаар хэлэлцэх юм гэсэн. Харин хэзээ, хэрхэн хийх талаар бүүр түүрхэн мэдээллээс өөр олигтой юм алга.

Эндхийн иргэд Төмөр замаас хэд хэдэн шат дамжлага дамжсан эрчим хүчийг өндөр үнээр авдаг нь одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл шагийн үнэ гэсэн үг. Дээрээс нь цэвэр усны асуудал бүр ч чухал. Үүнийг гүний худаг гаргаж шийдэхээс өөр арга байхгүй. Эмээлтэд өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр худаг гаргах зөвшөөрөл олгожээ. Гэтэл тэр худаг нь хувь, хувьсгалын алин болох нь мэдэгдэхгүй байгаа. Иргэд нэг литр усыг таван төгрөгөөр худалдаж авдаг.

Бас дээрээс нь хятадуудын ясны үйлдвэрийн хог хаягдалд хордож, Хонгор сумын иргэд шиг болсон хүн олон. Энд тэндгүй мал нядалгааны газар олширсон. Хөрсний бохирдол бараг Зуун айлынхаас дээрдэх юмгүй. Аж үйлдвэрийн бүс гэх нэрийдлээр хүнээ хөсөр хаясан ийм л газар. Энэ бүхэн цаг хугацааны явцад дээрдэх байх гэж найдъя. Туулыг аврах Засаг даргын бодлого хэрэгжээсэй билээ.

Шат шатны гүйцэтгэх байгууллагаас өгсүүлээд жирийн иргэн хүртэл санаачилга гаргаасай. Хамгийн гол нь өөрийн мэдэлдээ авсан цэвэрлэх байгууламжаа хэрхэн шинэчлэхийг үйлдвэрлэгчид харж байна. Нөгөө талаар арьс ширний үйлдвэрүүд Эмээлт рүү 4-5 жилийн дараа нүүж очих нь. Тэр болтол Туул маань тэсэх болов уу

Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
idhqcdacw VqDYePxgkmjwpsyjdy, [url=http://azyzmwzneikp.com/] azyzmwzneikp[/url], [link=http://fjfhmodmlrdn.com/ ]fjfhmodmlrdn[/link], http://vfddhxvvmpdj.com/
IP:46.161.9.32  2016-10-30 04:11:32
ErickVes wh0cd241067 can you buy viagra online legally related site cialis generic
IP:46.161.9.20  2017-07-08 08:30:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.