"Шуранхай" хамтлаг дуучин Жавхлангаас болж тарсан уу?

2010/08/09
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 

“Жавхлан миний стиль биш”  хэмээн хэнэг ч ч хэлж орхисон Шуранхай хамтлагийн дуучин Номин-Эрдэнэ “угаасаа би зохиолын дуунд дуртай биш” хэмээн дахин нэг удаа донжигнов. Хамтлагаа тарснаас хойш ганц бие Номио ганцаараа уран бүтээлдээ үнэнч үлдсэн ч сексийн тухай сонирхолтой байр суурь гээд үе үе ийн сенсацилахаас өөрийг хийхээ больсон. Өөрөө зохиолын дуучин байж өөрийнхөө уран бүтээлийг хүртэл сонсох дургүй энэ этгээд эмэгтэйн жинхэнэ “стиль” олон улсад эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа бальетчин Одсүрэн гэсэн шүү. Тэрээр бүжигчин залуутай хар багаас нөхөрлөж, хэрэлдэж өссөн болохоор түүн шиг л хүнийг эрж хайж явдаг аж. Дашрамд хэлэхэд хамтлагийн экс гишүүн Үүрээ уртын дууч Жавхаасайхан гэх залуутай дэр нэгтгэн гэр бүлийн амьдралыг эргэлт буцалтгүй сонгосон билээ. Харин хамтлаг тарахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн "ханхүү"-ийн хайртай бүсгүй Эрдэнэчимэг ч тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.