Алтаа төрсөн өдөр нь өнгөрсөн ч том бэлэг хүлээсээр байна

2010/08/09
Share |
Хүмүүс: Ж Алтанцэцэг | 
Алтаа төрсөн өдөр нь өнгөрсөн ч том бэлэг хүлээсээр байна

Жил бүр нөхрөөсөө үнэтэй бэлэг авсаар уламжлал тогтсон поп дива Алтанцэцэгийн төрсөн өдөр өнгөрсөн сарын 31-нд тохиосон. Харамсалтай нь энэ үеэр түүний нөхөр гадаадад байсан болохоор хайртай гэргийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглүүлж чадаагүй. Гэсэн ч түүнд таалагдах ямар нэг үнэтэй бэлэг хилийн чанадаас авсан л байж таараа хэмээн хэзээнээс баярхах дуртай эхнэр нь хуучилсан байна билээ. Арга ч үгүй биз. Өнгөрсөн жилүүдэд гэхэд л “Range Rover” машин, “Pro sound” студи  хоёроор сюрприз барьж байсан эл романтик эрхэм энэ удаад эхнэрээ юугаар баярлуулах нь тун ч сонирхолтой. Даанч дуучин бүсгүйн нөхөр  “ямар ч айлд нууц байдаг, чи бараг л баасан шээснээ ярих юм” хэмээн дургүйцэх болсон нь дива хатагтайд өмнөх жилүүд шиг өгсөн бэлгээр нь гайхуулах боломж олгохгүй нь бололтой..

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.