Ц.Хонгорзул: "Аавынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгах мөчид л миний мөрөөдөл биелсэн"

2010/08/09
Share |
Хүмүүс:
Ц.Хонгорзул:

Германы Мюнхен хотноо болсон Буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын 10 метрийн гар бууны төрөлд Олон Улсын хэмжээний мастер Цагаандалайн Хонгорзул алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолын эзэн болсон билээ. Энэхүү баярт үйл явдал нь буудлагын спортын түүхэнд анхдагчаар бичигдэх амжилт юм. Ц.Хонгорзулын цэц сорьсон хийн гар бууны төрөлд 78 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 382 оноогоор Дэлхийн аваргын болзол хангаж, алтан соёмбот далбаагаа Мюнхены тэнгэрт мандуулаад эр орондоо ирсэн юм.

Монголын буудлага спортын түүхэн дэх дэлхийн залуучуудын аварга болсон анхны тамирчин болж байгаа түүнтэй уулзаж ярилцлаа.

-Эх орныхоо нэрийг дэлхий дахинд гаргаж бахдам сайхан амжилт гаргасанд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Тамирчин хүн бүр өөрийн орны нэрийг дэлхийн дэвжээнд гаргах хүсэлтэй байдаг. Би ч гэсэн энэ хүслээ биелүүллээ. Маш их баяртай байна.

-Дэлхийн аварга болоод хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Төрүүлж өсгөсөн аав, ээждээ л үнэхээр их баярласан. Намайг өдий зэрэгт өсгөж, ийм сайхан амжилт гаргахад минь үргэлж дэмжиж туслаж ойлгож байсанд. Бас багш нараараа бахархах сэтгэл төрж байсан. Мөн Монгол хүн болж төрсөндөө үнэхээр их бахдаж байлаа.

-Тэмцээнд явахад хэн юу гэж захиж байв. Хэзээ Германыг зорьсон бэ?
-Олон хүн сайхан сургамжаа хэлсэн. Хамгийн түрүүнд аав, ээжийн маань үг л сайхан санагдаж байсан. Миний охин хичээгээрээ гэсэн. Ер нь тамирчин хүн бүр л тэмцээн уралдаанд ялна гэж ордог шүү дээ. Би ч гэсэн түрүүлнэ гэж өөртөө итгэлтэй байсан. Герман руу өнгөрсөн сарын 22-нд явсан. Явахынхаа өмнө “Их хурд-5″ уралдааны их насны морь үзэж хиймороо сэргээсэн. Монголчууд чинь морио шүтдэг ард түмэн. Би ч гэсэн тийм л хүний нэг нь. Харин Германд очоод долоо хоног бэлтгэл хийсэн.

-Ямар хүмүүстэй хамт бэлтгэл хийж байсан бэ?
-Эндээс 30-аад хүн явсан. Очоод О.Гүндэгмаа эгчтэй хамт бэлтгэлээ хийсэн. Олимпийн аваргын мөнгөн медальтай хүнтэй цуг бэлтгэл хийх болсон нь миний хувьд том боломж бас нэр төрийн хэрэг шүү дээ. Гүндэгээ эгч маань ёстой хайр нь дотроо хал нь гаднаа хүн. Бидэнд юу мэддэг тэр бүхнийгээ бүгдийг нь зааж өгдөг юм.

-Германд ямар нэгэн бэрхшээлтэй зүйл гарч байв уу?
-Бараг л гараагүй дээ. Бэлтгэл үнэхээр сайн байсан. Нэг хүндрэлтэй зүйл нь ус байсан.

-Яагаад ус гэж?
-Тэндхийн ус хатуулаг ихтэй юм билээ. Гар, нүүр ширүүн болоод надад таарахгүй байсан. Үс маань хүртэл арзайгаад муухай болсон. Эх орондоо ирээд үсээ угаасан чинь их гоё байлаа. Нэг л зөөлөн үсээ хусуулчихсан ч юм шиг хөнгөхөн /инээв/.

-Дэлхийн аварга болоод хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ хэлсэн үү?
-Тэгэхийг хичээсэн /инээв/. Хамгийн түрүүнд аав, ээж рүүгээ мессеж бичсэн. Тэгсэн тэд маань таг алга болчихсон шүү. Яагаад хариу бичихгүй, ярихгүй байгаа юм бол доо гэж их гайхсан. Хүлээгээд л байлаа. Өөр хүмүүс яриад баяр хүргээд байхад аав ээж хоёр л байхгүй. Тэгсэн “муухай” хүмүүс чинь хөдөө амраад явчихсан байгаа юм даа. Би тэнд ямар их хүлээсэн гээч.

-Энэ амжилтаараа 2012 оны олимпод орно биз дээ?
-Үгүй ээ. Би залуучуудын төрөлд орсон болохоор эрх аваагүй. Харин одоо Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Түүнд сайн бэлдэж орох бодолтой байгаа. О.Гүндэгмаа эгч энэ тэмцээнд шууд орох эрхтэй. Харин залуучуудын хувьд Азийн аваргад орохын тулд ширүүн өрсөлдөөн болдог юм.

-Саяны тэмцээний хамгийн ширүүн өрсөлдөгч аль орны тамирчин байв?
-Бүх тамирчид л хүчтэй өрсөлдөгч байлаа. Гэхдээ тэдний дундаас БНХАУ-ын тамирчид их сайн байсан. Тэгээд Солонгос болон Япон улсын тамирчид. Өрсөлдөгч ширүүн байсан ч Монголчууд яагаад тэднийг давж чадахгүй гэж. Бид чадна шүү дээ. Тэд бэлтгэл сайн байсан ч бид ялж чадлаа.

-Хэзээнээс эхэлж хийн буугаар хичээллэсэн бэ. Сур харвадаг байсан гэж сонссон юм байна?
-Хийн буугаар 2007 оноос хичээллэж эхэлсэн. Түүнээс өмнө есдүгээр ангид байхдаа үндэсний сураар хичээллэж байлаа. Намайг спорт гэдэг их далайд оруулж өгсөн хүн бол Даяар дуурсах дархан мэргэн Ш.Даваахүү эгч. Анх тэр хүнээр сур хэрхэн харвах талаар “А” үсгээ заалгаж байсан. Бас аавын сур харвадаг нь их нөлөөлсөн. Би чинь Монголын номер нэг багшийн шавь гэдгээрээ бахархдаг юм.

-Сурын багш чинь Ш.Даваахүү мэргэн юм байна. Харин хийн бууны багш тань хэн бэ?
-Анх хийн буугаар хичээллэж байхдаа Ц.Өлзийбаяр багшийн удирдлаган дор байсан. Энэ багштайгаа гурван жил хамт ажилласан. Одоогийн дасгалжуулагч маань Л.Ундралбат. Миний гаргасан энэ амжилтын гол түлхүүр нь дасгалжуулагч нар маань. Тэднийхээ хүчинд өдий зэрэгт хүрлээ. Бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ямар нэгэн клүбт харьяалагдаж байна уу?
-Өнгөрсөн оны 12 сард Л.Ундралбат багш маань “Champion” буюу “Аварга” клубыг нээсэн. Одоо тэндхийн харьяанд явдаг. Миний үеийн шижигнэсэн сайхан залуучууд байдаг. Бид ч тийм сайн хүний шавь учраас сайн байх ёстой.

-Ямар фирмийн буугаар бууддаг вэ. Энэ тэмцээнд ямар буугаар буудав?
-Анх намайг буудлагаар хичээллэж эхлэхэд “Шандас” группын уяач Т.Энхбат ах надад “Walther” фирмийн буу өгсөн юм. Одоо болтол тэр фирмийн буугаараа буудаж байгаа. Саяны тэмцээнд ч гэсэн түүгээрээ л буудсан. Нэг дассан буугаараа буудах зүгээр байдаг юм.

-Үүнээс өмнө олон л тэмцээнд орж байсан байх?
-2007 онд анх гадагшаа явж олон улсын тэмцээнд орж байсан. Анх удаа явж байгаа болохоор мэдэхгүй юм их тохиолдоно. Саваагүй байсан ч юм уу их л хөгжилтэй явсан шүү. 2007 оны тэмцээн Кувейтэд болсон. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл, 2008 онд БНХАУ-ын Наньжин хотноо болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа мөнгөн медаль авч байсан.

-Дэлхийн аварга боллоо. Бодож байсан мөрөөдлийнхөө ард гарлаа гэж болох уу?
-Тамирчин хүн улам л ахиж дэвшиж байх ёстой. Би залуу байна. Намайг олон уралдаан тэмцээн хүлээж байгаа. Тэр бүгдэд өөрийгөө сайн бэлтгэх хэрэгтэй. Миний багын нэг мөрөөдөл байдаг юм. Их сонин.

-Ямар мөрөөдөл вэ?
-Тэмцээн уралдаанд ороход манайх бол Цагаандалайн Хонгорзул гэдэг шүү дээ. Дэлхийн стандарт нь
Хонгорзул Цагаандалай гэж гардаг. Хүн бүхэн үүнийг мэдэх байх. Арван жилд байхад аавтайгаа хамт телевиз үзээд сууж байсан чинь нэг тэмцээнд оролцож буй тамирчны овог нэрийг нь олон удаа дуудахад надад үнэхээр сайхан санагдсан. Тэр үеэс аавынхаа нэрийг ингэж нэг дэлхийд гаргах юмсан гэж бодох болсон.

-Одоо тэр мөрөөдөл чинь биелэлээ ямар бодол төрж байна?
-Их гоё байна. Аав бид хоёрын нэр их урт учраас аавын нэр бичигдээд дэлгэц нь дүүрчихсэн. Тэмцээнд буудаад эргээд харсан чинь багш маань сайн байна гээд бөөн баяр. Дээшээ харсан чинь “MGL” гээд гарсан байсан. Тэгээд л түрүүлсэн гэдгээ мэдсэн. Тэгсэн Цагаандалай гээд зарлаад үнэхээр сайхан байсан. Аавынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаад. Тэр мөчид л миний мөрөөдөл биелээд уйлсан шүү.

-Аав тань спортын хүн. Тэр дундаа морины хүн шүү дээ. Хурдан морь сонирхоно биз?
-Мэдээж шүү дээ. Аавыгаа дагаад жил бүрийн улсын баяр наадам үзнэ. Наадам үзэнгээ морь унана. Манай аав морь уядаг болоод байгаа. Наадмаар морь унах дуртай. Хэнээс ч дутахгүй унана шүү.

-Одоо ямар сургуульд сурч байна вэ?
-ХААИС-ийн Газар зохион байгуулалтын Инженерийн дөрөвдүгээр курсын оюутан. Ийм мэргэжилтэй ч гэсэн буудлагаар хичээллэх дуртай болохоор үүнийгээ хичээлийнхээ хажуугаар болон хамтруулаад л явж байна.

-Тэмцээн уралдаан гээд хичээлээ таслах ч юм уу чөлөө авах үе их гарна биз?
-Тэгж их таслаад байдаггүй ээ. Багш нар маань намайг их ойлгодог. Тэмцээндээ амжилттай ороорой, сайн буудаарай гэдэг. Би ч гэсэн тэднийхээ итгэлийг алдахгүй гэж их хичээдэг юм.

-Их ажлын дараа хүмүүс амардаг шүү дээ. Хаана амарна гэж бодож байна. Ер нь зуны амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Одоохондоо төлөвлөсөн юм алга л байна. Хөдөө явж магадгүй. Зуны амралтаа ихэвчлэн хотод л өнгөрөөдөг юм. Гэр бүлээрээ салхинд гарч сайхан амрахыг боддог. Амрахынхаа хажуугаар бэлтгэлээ заавал хийнэ.

-Өнөөдөр олон л уулзалт хүлээж байгаа байх. Хаагуур явах гэж байна?
-Өглөө 07.00 цагт эх орондоо ирсэн болохоор сайн мэдэхгүй л байна. Одоо 11.00 цагт Биеийн тамир спортын газар очих байх. Тэгээд аавыгаа дагаад л яваад байна даа /инээв/.

Л.ЦАГААНДАЛАЙ: УРАЛДАХ ШАХАМ ОВООН ДЭЭР ГАРЧ УТСААР ЯРЬСАН
Түүний аав Л.Цагаандалайтай энэ үеэр уулзсан юм.

-Охин тань дэлхийн аварга боллоо. Баяр хүргэе. Охин нь аварга болж, аав ээж хоёр амраад л байв уу?
-Тийм ээ. Уул нь хотоос ойрхон л явсан. Төв аймгийн Сэргэлэн суманд манай найз Манлай уяач Д.Эрдэнэчулууных байгаа. Тэднийдээ очиж айраг ууж, амарч байлаа. Охиноо хоёр цагт буудна гээд хүлээж байсан шүү.

-Тэгээд яаж аварга болсныг нь мэдсэн бэ?
-Яг миний амарсан газар утасны сүлжээ барихгүй. Хоёр км яваад нэг овоон дээр гарч утсаар ярьдаг юм. Би 14.00 цаг болохоор манай найзын аав Адьяа гэж хүн бий. Бид Адинаа гэдэг юм. Одоо 85 настай азай буурал байдаг. Түүнийг охин маань буудах цаг боллоо. Та сүүнийхээ дээжийг өргө гэтэл Адинаа шанага дүүрэн сүү өргөдөг юм байна. Тэгтэл найзын маань хүү зоосоор мэргэлсэн Тэгсэн хэрээ буугаад “их хурдан хэл ирэх юм байна” гэж бид мэргээ тайлаад утсаар ярьдаг овоо руугаа уралдах шахам гараад ярьтал аварга боллоо гэсэн.

-Тэр үед аав хүн юу бодож байна?
-Монгол хүнийг уул ус нь үргэлж ивээж, түшиж явдаг юм байна гэж бодсон. Адинаа маань уул усандаа залбирч биширч дээжээ өргөсөн. Тэнгэр бурхан хайр хишгээ хайрласан байх аа. Их баярласан шүү.

-Хонгорзулыг тэмцээн уралдаанд явахад спонсор байгууллага байх уу?
-Манай охин чинь “Мон-Лаа” компанийн тамирчин. Тэднийх бүх зардлыг нь гаргасан юм. Мөн анх л буудаж эхэлж байхад нь “Шандас” групп ивээн тэтгэсэн. Олон хүний дэмээр миний охин тэмцээнд яваад ирлээ. Энд бас “Авзага трейд”, “Мандал алтай”, “Дорнын говь” гээд компаниуд ивээн тэтгэсэнийг хэлмээр байна.

-Охиноо хэрхэн угтаж авав даа?
-Охиноо ирэхэд нь өгөхөөр ээж нь ногоон өнгөтэй Монгол дээл хийлгэлээ. Монгол хүн учраас үндэсний хувцсаараа гангарна шүү дээ. Бас Зулаа маань буузанд “нугасгүй” учраас сайхан бууз хийгээд л хүлээж байлаа. Өглөө эрт босч охиноо тосч авсан. Гарч ирэхийг нь догдлоод л хүлээж байлаа.

Э.Пагмадулам

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas êóïèòü ñîðòîâûå øèøêè купить Хэш СтрунинР¾ Купить закладкР¸ в МиллероР²Ðµ ЗакладкР¸ шишки ак47 в ЛахденпР¾Ñ…ÑŒÐµ магазин эйс киров ЗакладкР¸ спайс россыпь в Городе Купить Марки в ЗеленогР¾Ñ€ÑÐº бошки в БогородР¸Ñ†ÐºÐµ Реагент в Себеже êóïèòü ýêñòàçè óêðàèíå купить DOMINO Котовск где купить таблеткР¸ экстази пролечкР° ЗакладкР¸ LSD в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Реже спб купить марихуаР½Ñƒ Древние платфорР¼Ñ‹ — ВикипедР¸Ñ казань закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ çàêëàäêè ÷åðåç òîð áðàóçåð россыпь в Могоче Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ сальвию ЗакладкР¸ MDMA в Юрюзани Вип подарки в Казани купить кодеин Рыбное ЗакладкР¸ гашиш в ЖердевкРµ купить марихуаР½Ð° ÐœÐµÐ¶Ð´ÑƒÑ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐº купить МЁД СковороР´Ð¸Ð½Ð¾ ãåðîèí çàêëàäêîé â ÷åëÿáèíñêå закладкР¸ смесей купить Порох Ветлуга Купить закладкР¸ героин в ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ лсд исследоР²Ð°Ð½Ð¸Ñ купить Первый ХвалынсРº попперс купить в новосибР¸Ñ€ÑÐºÐµ ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза амфетамР¸Ð½Ð° бронхолР¸Ñ‚Ð¸Ð½ нужен ли рецепт
IP:93.179.90.28  2018-01-11 12:20:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.