Нөхөр маань анх надад зориулан бичиж өгсөн шүлэг нь санаанаас гардаггүй

2010/08/09
Share |
Хүмүүс: Энхмэнд | 
Нөхөр маань анх надад зориулан бичиж өгсөн шүлэг нь санаанаас гардаггүй

-Саяхан л Г.Чинболортой хамтран дуулсаар гарч ирсэн дуучин Энхмэнд маань аль хэдийн бие даасан уран бүтээлч болжээ.

Түүнээс хойш олон сайхан уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсэн шүү дээ?
-Би анх дуучин Чинболортой хамтран 2003 онд “Хайрын сүлд дуу”-ны наадамд оролцож байлаа.

Түүнээс хойш долоон жил хамтдаа уран бүтээл хийж байна. Энэ хугацаанд хэд хэдэн сайхан үг аялгуутай дуу дууллаа. Тэдгээр дуу үзэгчдэд хурдан хүрч хаа ч явсан хүмүүс тэр дуугаа, энэ дуугаа дуулж өгөөч гэж хүсч байдагт нь баяртай явдаг.

-Оюутны ширээнээс анх тайзан дээр гарахдаа дуучин боллоо гэж бахархахын сацуу айж сандрах үе бишгүй л гарч байсан даа?
-Мэдээж гэнэт олон хүний өмнө гарахад хормой чичрэхээс өгсүүлээд айж сандрахыг алийг тэр гэхэв. Гэхдээ анхны дуугаараа үзэгчдээ татсан болохоор дуучин болсондоо бахархдаг. Надтай нэг үед уран бүтээл хийж гарч ирсэн найзууд олон бий. Тэд бүгдээрээ л чанартай сайн уран бүтээл хийе гэсэн нэгэн зорилготой ажиллаж байгаа.

-Үзэгчид таны ямар дууг дахиулах дуртай байдаг вэ?
-Миний дангаараа хийсэн уран бүтээлээс илүү Г.Чинболортой хамтдаа хийсэн уран бүтээлд минь үзэгчид дуртай байх шиг санагддаг. Бид хоёр шинээр хэд хэдэн уран бүтээл хийсэн. Гэвч дуунуудаа “РМ” радиод өгч үзэгчдэдээ сонсгож амжаагүй байна.
-Манай ихэнхуран бүтээлчиддуулах арга барилаа өөрчлөх ч гэх юм уу урлагийн өөр төрөл жанрт хүч сорьдог. Таны хувьд?
-Биднийг үзэгчид зохиолын дуугаар минь хүлээжаваадсурчихсан.Тиймээсдуулах тал дээрээ өөрчлөлт хийе гэж бодцоггүй. Гэхдээ цаашид үзэгчдийнхээ сонирхож байгаа уран бүтээлийг хийнэ. Түүнээс гэнэт рок поп дуулна гэж байхгүй л дээ. Тэгээд ч гэнэт өөрчлөгдвөл үзэгчид тийм амархан таатай хүлээж авахгүй гэж бодожбайна.

-Энхмэнд дуучин урлагийн хүн гэхэд будаад тэгтлээ дэгжирхээд байдаггүй тун энгийн санагддаг юм?
-Тийм ээ. Бид уг нь үргэлж гоо сайхандаа анхаарч байх ажил мэргэжилтэй хүмүүс шүү дээ. Гэхдээ миний хувьд тэр болгон заавал үнэ цэнэтэй тийм фирмийн бүтээгдхүүн хэрэглэх ёстой гээд яваад байдаггүй. Аль болох нүүрнийхээ арьсанд тохирюн тэжээлэгчанартай бүтээгдхүүн хэрэглэхийг боддог.
-Бас чимэг зүүлт ч нэг их хэрэглээд байдаггүй юм шиг?
-Таалагдсан зүүлтээ авдаг. Гэхдээ энэ хувцсандаа ийм зүүлт, тэр хувцсандаа тийм зүүлт зүүнэ гээд зориуд цуглуулаад байдаггүй. Мэдээж тайзан дээр гарахдаа үзэгчдийнхээ өмнө сайхан хувцаслаж хувцасныхаа өнгө зохицлыг тааруулах ёстой. Энэ бүхэндээ анхаардаг.

-Манайхан хөдөө зангаа гээгээгүй гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг та олны танил болсон ч ямар ч үед байгаагаараа байдаг. Энэ ч үүднээс танаас ямагт хөдөө ахуйн үнэр үнэртдэг. Энэ таны суурь хүмүүжил үү?
-Айл гэрийн суурь хүмүүжил гэж зайлшгуй байдагучраас бидний өссөн орчноос их зүйл шалтгаална. Миний хувьд багаасаа хөдөө өсч ахмад настай хүмүүсийн хажууд зөв төлөвшлийг олсон. Тиймээс тэр зөв хүмүүжил маань хадгалагдаад явдаг юм болов уу, муухай зан хэзээ ч гаргаж чаддаггүй. Тэгээд ч биеэ тоож, их зан гаргаад яах юм бэ. Дэмий зүйлд сүржигнэж их зан гаргах тусам ард түмнийхээ дунд нэр хүндээ унагана шүү дээ. Би тэгж л бодож ямар ч хүнтэй зөв харьцдаг. Ер нь би багаасаа “Санаа сайн бол заяа сайн” гэдэг үгийгхэлж заншиж сурсан.

-Та шинэ байранд орж гал голомтоо асаагаад удаагүй байгаа. Урлаг, соёлынхныгоо гэртээ оруулж амжсан уу?
-Бид хоёр шинэ оны өмнө шинэ байрандаа орсон. Одоохондоо ах дүү нараа оруулж цайлчихаад найз нөхдөө урьж амжаагүй байна. Зав чөлөө муутайн дээр нэг л боломж таарч өгөхгүй л байна даа. Ерөнхийдөө гэрээ тохижуулсан.

-Залуу хүмүүс цалингаар байр авна гэдэг амаргүй. Сонирхоод асуухад та хоёрын хэн нь их мөнгө олдог вэ?
- Гэр бүлийг эр нөхөр нь эсвэл эхнэр нь авч явна гэсэн ойлголт байхгүй. Бид хоёрын хувьд хэнийх нь уран бүтээл тухайн үед илүү эрэлт хэрэгцээтэй байна тэр нь мөнгөө олоод амьдралаа болгоод явдаг. Өөрөөр хэлбэл аль боломжтой нь мөнгөө олоод явна гэсэн үг.

-Та мөнгийг юунд илүү зарцуулдаг вэ. Мөнгөнд хямгач уу, эсвэл үрэлгэн үү?
-Мөнгийг    хэрэгцээтэй    зүйлдээ зарцуулдаг. Мөнгийг хэрэглээ гэж боддог. Гэхдээ би үрэлгэн биш, хямгач талдаа ач холбогдолгүй зүйлд мөнгө үрэх шаардлагагүй гэж үздэг.

-Охин тань одоо том болсон байх. Аав ээж хоёрынхоо хэнтэй нь адилхан бэ?
-Охин маань одоо дөрвөн нас хүрч байгаа. Хүмүүсаавтайгаа адилхан гэдэг юм. Энэ намраас цэцэрлэгт явуулна.

-Та зав л гарвал гэртээ байх дуртай гэсэн. Энэ үедээ ямар хоол хийх дуртай вэ?

-Нөхөр маань монгол хоолонд дуртай. Мах чанаж гурил жигнэсэн хоолонд бур ч дуртай. Бас цуйванг хичнээн хийж идсэн ч уйддаггүй гэж ярьдаг.

-Бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулаагүй яруу найрагчид гэж үгүй. Таны хань ч мөн адил эхнэртээ зориулжолон сайхан шүлэгбичсэн байлгүй?
-Бичиж байсан. Ялангуяа анх бичиж өгсөн шүлэг нь санаанаас гардаггуй юм. Энэ үүднээс бүхий л уран бутээлд нь дуртай.Тухайлбал “Дуулж яваарай үр минь”, “Би монгол хүн” гээд сайхан уран бүтээлүүдтэй.

-Яруу найрагчид бие биесээрээ орж гарч шүлэг найргаа уншдаг. Танайхаар ч гэсэн яруу найрагчид их зочилдог байх даа?
-Албан ёсоор найз нөхдөө гэртээ оруулаагүй байгаа болохоор яруу найрагчид ч тэр болгон орж гараад байдаггүй. Гэхдээ нөхрийн маань ойр дотны яруу найрагчид орж гарч явалгуй яахав.

Д.Гэрэл Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва ИзмайлоР²Ð¾ СеверноРµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy Москва КрасносРµÐ»ÑŒÑÐºÐ¸Ð¹ купить МефедроР½ [Cristalius 2.0] Москва СоколинР°Ñ гора купить Cocaine HQ ЗакладкР¸ наркотиРºÐ¾Ð² в Эртиль ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Шахунье Москва ОстанкиР½ÑÐºÐ¸Ð¹ купить Гашиш [Euro Cube] КедровыР¹ купить бошки Касли закладкР¸ Купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в Москва БескуднР¸ÐºÐ¾Ð²ÑÐºÐ¸Ð¹ Москва ВойковсРºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - RED АрсеньеР² купить HQ Гашиш NO NAME КондровР¾ купить эйфоретР¸Ðº МефедроР½ Москва ДегунинР¾ ВосточнР¾Ðµ купить LSD-25 (HQ) 170мкг ЗакладкР¸ спайс в ИскитимРµ Москва Ясенево купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - GREEN Кстово купить Mephedrone: Мука HQ Чёрмоз купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine MQ Москва ЮАО купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Шишки HQ АК47 ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси для кальяна без табака Москва Ð‘Ð°ÑÐ¼Ð°Ð½Ð½Ñ ‹Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ КристалР»Ñ‹ соль ДегтярсРº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш NO NAME Усолье-С
IP:93.179.90.33  2018-07-17 15:19:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.