Ш.Сайхансамбуу гишүүн хүүгээ өмөөрөв

2010/08/09
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Ш.Сайхансамбуу гишүүн хүүгээ өмөөрөв

Хар захын босс-оос төрийн хүн болж дэвшсэн Ш.Сайхансамбуугийн хүү, охин хоёр сүүлийн үед нэлээд нэрд гараад байгаа. “Алтан загас” шиг ааваасаа хэдэн тэрбумын тансаг харш бэлгэнд авсан С.Эрдэнэтуул охиных нь талаар ард түмэн ам хуурайгүй ярьж байгаа энэ үед эрхэм гишүүний эрх шар хүү бусад руу буу тулган танхайрсан хэрэг гарсан.  2006 онд хар тамхины хэргээр шалгагдаж байсан ч бэлтэй аавын буянаар ял зэмгүй мултарч чадсан С.Наранбат буу барьж аархсан явдал анх удаагийнх биш гэсэн шүү. Харин эрхэм гишүүн хүүхдүүд хоорондоо муудаа л биз, сэтгүүлчид илүү шд ухааны юм хээв нэг хэлж сууна билээ. Өмнө ч гэсэн Сайхансамбуу гишүүн дугааргүй тэрэг жолоодож яваад замын цагдаагийн олон нийттэй харилцах албаны дарга Энхтөртэй тааран, зодоон цохиондоо тулж явсан хүүгээ өмөөрөн, "матрын нулимс" унагаж суусан. Энэ удаад ч мөн эрхэм гишүүн эрх хүүгээ энэ мэтээр хаацайлаад өнгөрөх бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.