Экс Ерөнхий сайд нутагтаа "од" болжээ

2010/08/09
Share |
Хүмүүс: Баяр Санж | 
Экс Ерөнхий сайд нутагтаа

Орон нутагт болсон даншиг, ойн баяруудаас Хөвсгөлд тэмдэглэсэн Хотгойдын шадар ван Чингүнжавын 300 жилийг ойн баяр хамгийн нүсэр нь байлаа. Зөвхөн төвийн бүс ч гэлтгүй нутаг нутгийн хурдан морь, хүчит бөхчүүд энд цугласан гэж Хөвсгөлчүүд одоо ч онгирч байна.

Уг наадмын индэрт заларсан хүндэт зочдын хувьд ч нуугдмал, хүндтэй хүмүүс байжээ. Экс Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Баяр тэдний нэг бөгөөд жинхэнэ "од" болсон сурагтай. Америкт эмчлүүлж ирээд таг чиг бүгсэн тэрээр "Хөвсгөлд л хэл амнаас хол, тааваараа сайхан байна" гэж нутгийнхандаа аминчлан шивнэсэн нь хуурай өвсөнд тавьсан гал шиг л дорхноо тархсан аж.

Таарсан хүн бүр гар барих гэж дайраад бараг одоогийн Ерөнхий сайдыг очиход хөл болоогүйгээр нутгархсан юм биш үү. Тиймээс ч Хөвсгөл аймгийн удирдлагууд түүнд саймширч төвдөө босгосон Шадар вангийн хөшөөний жижигрүүлсэн хувилбарыг түүнд бэлэглэсэн гэнэ. Мөн ийм "хулхи" хөшөөг наадмыг зохион байгуулахад ивээн тэтгэж, бийлэгжүү загнасан бизнесменүүдэд ч дурсгасан аж.

Улс төрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.