"TV8" телевизийг шүүхэд өгөхөөр болжээ

2010/08/10
Share |
Хүмүүс:

Өнөөдөр МИ мэдээллийн төвд “Даяар Хишигтэн компани”-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

"Даяар Хишигтэн ХХК" нь Худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг бөгөөд  компанийхаа зүгээс бусад байгууллагуудтай гэрээ хийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд 2-50 хувийн хөнгөлөлт эдэлж, жилд 5 сая төгрөгийг хэмнэх боломжийг иргэдэд олгон "Хишигтэн" картыг зах зээлд байршуулаад 43 хонож байгаа ажээ. Тус картыг нэг хүн 70 мянган төгрөгөөр худалдан авах ба цааш 14 хүнд борлуулах ёстой аж.

Гэтэл сүүлийн хэдэн өдөр тус компаний 22 гэрээт борлуулагч ажлаа хийгээгүй байж цалин авна гэж дайран компаний үйл ажиллагааг гурав хоног тасалдуулжээ.

Ингэхдээ “TV8” телевизийн зураглаач, сэтгүүлчдийг дуудсан ба тэд мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгалгүй борлуулагчидтай бүлэглэн нийлж компанийн ажилтнуудын биед халдан, компаний нэр хүндийг унагаж олон нийтэд худал мэдээлэл цацан, компаний санхүүгийн тамгыг булаан авсан зэрэг бусармаг  үйлдэл гаргасан тул “TV8” болон эдгээр борлуулагч нарт хуулийн хатуу хариуцлага тооцуулан, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаар болсноо мэдэгдлээ.

Мөн  Хэвлэлийн бага хурлаар дамжуулан “TV8”   телевизээр нэр хүнд, үйл ажиллагаагаа гутаан доромжлуулсан компани, хувь хүмүүс "Даяар Хишигтэн" компанитай хамт шүүхэд гомдол мэдүүлж өөрсдийн нэр төрөө сэргээлгэхийг уриалж байна гэлээ.

Өнөөдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wholesale china jerseys Thanks for the good writeup. It in reality was once a amusement account it. Look advanced to more delivered agreeable from you! By the way, how could we communicate? wholesale china jerseys http://www.karatequebec.com/pi c/cheapnfljerseys.asp
IP:140.224.105.201  2018-05-26 17:14:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.